2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Татварын байгууллагаас газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа II улирлын буцаан олголтоосоо төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт апп-аар дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргээд, буцаан олголтоосоо төлөх бол "Тийм" гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулсан байна.
Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт апп-аасаа татвараа төлөх боломжтой.