Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өчигдөр /2025.08.27/-өөс тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар зохицуулалт хийж эхэлсэн.
Зохицуулалтын эхний өдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсон бол өнөөдөр тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.