УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг гаргасан. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд нийт 67 гишүүн гарын үсэг зурсан.Тухайлбал, МАН-ын 34, АН-ын 31, бусад нам эвслийн 2 гишүүн гарын үсэг зурсан. Иймд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр өргөн барихаар болсон" гэх мэдээллийг өглөө.