УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл танилцууллаа. Тэрбээр,Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. Магдгүй нэг өдөр хамтад нь хэлэлцэх нь зүйн хэрэг. Үндсэн хууль болон засаглал хоорондын асуудал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын асуудал н төрийн асуудал боллоо. Тийм учраас АН-ын бүлгээс гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлагыг АН-ын бүлгээс тавьж байна.
Хоёрдугаарт, АН-ын бүлэг асуудлыг хэлэлцээд, нэгдсэн чуулганы санал хураалтыг хүртэл байр сууриа нэгтгэж, олон нийтэд зарлахгүй. Бид тэр үедээ л нэгдсэн байр сууриа илэрхийлнэ. Тэрнээс өмнө АН-ын гишүүд тодорхой итгэл үнэмшлээрээ асуудалд хандаж болно.
Гуравдугаарт, эрх баригч нам хоёр тал болж байна. Энэ хуралдааныг цөөнхөөс томилогдсон УИХ-ын дэд дарга чуулганыг ахалж, хуралдуулах ёстой. Ардчилсан нам Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суухгүйгээр бойкотлосон зүйл байхгүй. Эдгээр гурван асуудлыг өнөөдрийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн" гэх мэдээллийг өглөө.