Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдорж “Сэтгэлийн зураг” (The Muralist) хэмээх шинэхэн бүтээлээрээ шалгарч, Network for the promotion of Asian cinema буюу Азийн киног дэмжих сүлжээний шагнал хүртлээ. Мөн түүний “Silent city driver” буюу “Чимээгүй хотын жолооч” уран бүтээл нь өнгөрсөн жилийн үндсэн өрсөлдөөнт хэсгийн Гран при болон шилдэг зураачийн шагналыг хүртэж байв.
29 дэх удаагийн уг кино наадмыг Эстони улсын Таллин хотноо энэ сарын 7-23-нд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Үндсэн уралдаант хэсэгт өнөө жил Монгол, Унгар, Морокко, Испани, Филиппин, Герман зэрэг улсын 17 бүтээлийг өрсөлдүүлсэн байна.
У.Сүрэн