
АНУ болон Иран эхнийн хэлэлцээрт хүрч, Ливан зэрэг бүс нутагт гал зогсоох болсныг зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистаны тал мэдэгдэв.
"Эрчимтэй хэлэлцээрийн дараа бид АНУ, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд энхийн хэлэлцээр байгуулагдсаныг зарлаж байгаадаа баяртай байна. Хоёр тал тус бүс нутагт, тэр дундаа Ливан зэрэг бүх фронтод дайсагнах ажиллагааг нэн даруй, бүрмөсөн зогсоохоо мэдэгдсэн" гэж Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф өөрийн ниймийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.
Түүний мэдэгснээр, хэлэлцээрт албан ёсоор 6-р сарын 19-ний Баасан гарагт Швейцарьт гарын үсэг зурна.
Пакистан Уг хэлэлцээрт оролцсон Вашингтон, Тегеран, мөн Катар, Саудын Араб, Турк зэрэг улсуудад талархал илэрхийлэв.
Трамп Ирантай хийх хэлэлцээрт ням гарагт гарын үсэг зурж, үүний дараа Ормузын хоолой нээгдэнэ гэж мэдэгдэв.
"Бүгдэд нь баяр хүргэе! Би Ормузын хоолойг татваргүй нээхийг бүрэн зөвшөөрч байгаа бөгөөд үүний зэрэгцээ АНУ-ын Зэвсэгт хүчний тэнгисийн цэргийн хоригийг нэн даруй цуцлахыг зөвшөөрч байна. Дэлхийн хөлөг онгоцнууд аа, хөдөлгүүрээ асаагаарай. Газрын тосыг урсга!" гэж тэрбээр нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.
Хожим нь Трамп сэтгүүлчдэд ярихдаа Ирантай байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Ормузын хоолой нээгдэнэ гэдгийг тодруулав.
Ираны Гадаад харилцааны сайд Казема Гарибабадын хэлснээр, 60 хоногийн гал зогсоох хугацаанд талууд Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлах, цөмийн хөтөлбөр, тус улсын сэргээн босголт, эдийн засгийн хөгжил, талууд ирээдүйн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг хянах механизм зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.
Хэлэлцээрийг эхлүүлэх нь АНУ-ын үйл ажиллагаанаас, ялангуяа цэргийн ажиллагааг зогсоох, Ормузын хоолойн хаалтыг цуцлах, Ираны хөрөнгийг чөлөөлөхөөс хамаарна гэдгийг Гарибабади онцоллоо.