
Энэ сарын 18-ны шөнө ОХУ-ын нийслэл Москва болон Москва орчмын бүс Украины маш том агаарын цохилтод өртөв.
Оросын Батлан хамгаалахын мэдээлснээр агаараас хамгаалах хүчин 550 гаруй дроныг устгасны 194-ийг нь Москва хотын захад буудаж унагаажээ.
Гэсэн хэдий ч хэд хэдэн нисгэгчгүй онгоц Москва хотын хамгаалалтыг нэвтлэн багагүй хохирол учруулжээ.
Хотын өмнөд хэсэгт орших газрын тос боловсруулах үйлдвэр, “Садовод” худалдааны төв, Москвагийн тойрог замын ойролцоох хэд хэдэн гудамжинд нуранги унаснаар замын хөдөлгөөн түр хугацаагаар хязгаарлагдсан байна.
Үүнээс гадна Электросталь, Жуковский, Люберцы, Чехов, Павловский Посад зэрэг дагавар хотуудад хувийн болон орон сууцны барилгууд, фитнесс төв болон үйлдвэрлэлийн бүсийн байгууламж эвдэрчээ.
Москвагийн нисэх онгоцны буудлуудад "нөмрөг" төлөвлөгөө хэрэгжиж, хэдэн зуун нислэг саатав.
Москва бүс нутгийн захирагч А.Воробьевын мэдэгдснээр 17 хүн бэртэж шархадсан байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр оршдош Балашиха дүүргийн иргэдийн олон нийтийн сүлжээнд бичиж буйгаар дэлбэрэлтийн дараа угааран үнэртэй хар бороо оржээ.
Энэхүү халдлага нь орос-украины дайн эхэлснээс хойш Москва руу хийж бууй хамгийн том агаарын дайралт байв.