Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНКУ-ын Худалдаа интеграцын тэргүүн дэд сайд болон бусад төлөөлөгчийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр талууд газрын тос, цөмийн энерги болон геологийн салбарт хамтран ажиллахаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Санамж бичигт тус улсаас Монголд түүхий газрын тос болон бүтээгдэхүүн нийлүүлэх судалгааг эхлүүлэхээр тусгасан байж. Улмаар хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсоныг АҮЭБЯ-наас мэдээллээ. Мөн БНКУ-аас Монголын уул уурхайн салбарт сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын төслүүд бий, эсэх талаар мэдээлэл авахыг хүссэн байна. Үүний дагуу холбогдох төслүүдийг танилцуулахаар болсон бөгөөд энэ оны есдүгээр сарын 16-18-нд зохион байгуулах “Mining week-2026” арга хэмжээнд Казахстаны компаниудыг оролцохыг урилаа.
С.Дулам