Хятадын удирдагч Си Зиньпин энэ оны төрийн анхны гадаад айлчлалаа долоон жилийн дараа Умард Солонгост хийв. Тэрбээр 2019 оны зун Пёньянд ирж байжээ. Энэ нь Хятадын Төрийн тэргүүн сүү лийн 14 жилд хийсэн анхны айлчлал байв. 2005 онд Хятадын удирдагч Ху Жиньтао айл чилсан нь Си-гээс өмнөх Төрийн тэргүүний сүүлчийн айлчлал байсан аж. Хятад улс Умард Солонгосын худалдаа, стратегийн гол түнш нь болоод олон жил өнгөрлөө. Си дарга айлчлахын өмнөхөн Умард Солонгосын “Rоdong sinmyn” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ тус хоёр улс харилцааны “түүхэн шинэ эриндээ ирээд байна, Умард Солонгостой харилцаагаа хөгжүүлэх нь Хятадын хувиршгүй бодлого байх болно” гэж бичсэн байв.
Си даргын энэ айлчлал АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгчид Хятадад ирсний дараахан болсон нь дэлхий дахины анхаарлыг ихээхэн татлаа. Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах нь Вашингтон, Бээжин хоёрын нийтлэг зорилго байхаар Трампын айлч лалын үед тохирсон байдаг. Гэвч Си даргын Умард Солонгост хийсэн айчлалын үеэр энэ асуудлыг огт хөндсөнгүй. Эх орондоо ихээхэн нөлөөтэй Ким Жөн Уны эгч нь саяны энэ айчлалын өмнө мэдэгдэхдээ Умард Солонгосын цөмийн хөтөлбөр нь “ухарч үл болох хязгаар” гэж хэлсэн байна. Бээжин үүнд нь саад хийхийг төдийлөн хүсэхгүй байна уу гэлтэй. Украинд дайн эхлүүлснээс хойш Москватай харилцаагаа ер бусаар идэвхжүүлж, Орост цэргүүдээ илгээснээр тэдний талаас чухал тусламж авсан нь Пёньянд ихээхэн итгэл төрүүлсэн байна. Тиймээс зарим шинжээчийн үзэж буйгаар Умард Солонгост өсөн нэмэгдэж буй Оросын нөлөөг тогтоон барих нь Си даргын айлчлалын гол зорилгын нэг байжээ. Москвагийн үзүүлж буй санхүүгийн болон бусад дэмжлэг үнэхээр ч Умард Солонгосын ядуурч буй эдийн засгийг сэргээх, цэрэг, дайны үйлвэрлэлийг нь хурдасгахад чамлахааргүй тус нэмэр болж буй юм байна. Харилцан нэгнээ батлан хамгаалах тухай гэрээ үзэглэж, Москва, Пёньян хоёр харилцаагаа шинэ түвшинд гаргасан нь Си даргын санаанд төдийлөн нийцэхгүй байгаа бололтой. “Москва, Пёньян хоёрын харилцаа Бээжин Пёньян хоёрынхоос илүү тэгш эрхтэй юу. Украинтай хийж буй дайнд Ким Жөн Уны хэрэгцээ Умард Солонгост Оросын технологи, бүтээгдэхүүнээс илүү байгаа юм. Гэхдээ Пёньянд үзүүлэх нөлөөгөөрөө Орос улс Хятадын хаана нь ч хүрэхгүй” гэж АНУ-ын Иллиноисын их сургуулийн профессор Минсон Ку хэлсэн байх юм.
Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпин чухам ямар зорилгоор Умард Солонгост айлчилсан гэж хятад судлаач Алексей Чигадаев үзэж буйг уншигч та бүхэндээ сонирхуулъя. Тэрбээр, ВВС-гийн сурвалжлаг чийн асуултад хариулсан байна.
-Энэ уулзалтын талаар олон түмэнд ил болсон хийгээд нийтэд хүргээгүй ямар мэдээлэл Танд байна вэ?
-Юуны урьд энэ уулзалт хоёр улсын удирдагчийнх биш, үзэл суртлын хувьд ойр, социализм, коммунизм байгуулж буй хоёр намын тэргүүнийх байлаа. Тиймээс ч Си Зиньпиний хийсэн мэдэгдлийг уншвал эхлээд Хятадын коммунист намын дарга гээд таслал тавиад БНХАУын Төрийн тэргүүн гэсэн байгаа. Солонгосын тал ч ялгаагүй. Цааш нь үүнийг төрийн айлчлал гэж бас хэлж болно. Бүрэлдэхүүнд нь Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нар, эдийн засгийн салбарын хүмүүс оролцсон. Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цай Ци-г ч орхиогүй. Яриа хэлэлцээ, үзэл суртал, нам, төр, эдийн засаг, дипломатын бүх түвшинд болсон.
-Умард Солонгос цөмийн зэвсэгтэй. Үүнд Вашингтон, Пёньян, Бээжин, Москва хэрхэн хандаж байна вэ?
-Хятад бол тэглэхийг хүсдэг, энэ сайн хэрэг. Хэдэн жилийн өмнө Орос, Хятад хоёр НҮБын Аюулгүйн зөвлөлөөр уламжлан Пёньяны эсрэг хориг тавихаар ярьж байсан юм. Тэгвэл зөвхөн цөмийн зэвсэг Дональд Трампын эсрэг л Ким Жөн Унд одоо хэрэгтэй болоод байгаа юм биш. Өмнөд Солонгос, Япон, түүгээр ч барахгүй ойрын нөхөр, хамтран зүтгэгч Хятад, Оростойгоо үг хэлээ ололцоход нь Ким Жөн Унд цөмийн зэвсэг хэрэгтэй байгаа гэж би бодож байна. Яагаад гэвэл цөмийн зэвсэгтэй байвал чиний сайн анд Хятад чинь ч илүү бодолтой хандах болно шүү дээ. Ким Жөн Ун ердөө Трампаас, эсвэл АмеХөршөө Хятад тандав рикийн капитализм, империализмаас нь л айж байгаа гэж бодох хэрэггүй. Түүнд илүү аюултай хөршүүд нь байна. Цөмийн зэвсгийн талаар Си, Ким хоёр ярилцсан байж таарна. Тэгээд ч Си дарга цөмийн зэвсэггүй болгох талаар мэдэгдсэн, бичсэн ч биз.
-Хоёр улсын харилцааны тухай сонирхоход, Умард Солонгосын бараа эргэлтийн 98 хувийг Хятад хангаж байна. Дундаж амьдралтай Умард солонгос хүн хятад хувцас өмсөөд, тухайн улсын түүхий эдээр бэлтгэсэн хоол идээд, үйлдвэрлэсэн гар утсаар нь ярьж явна гэж хэлж болох уу?
-Хятад, Умард Солонгосын бараа эргэлтийн дээд тал нь 98, доод тал нь 95 хувь, Оросынх ердөө дөрвөн хувь байгаа нь үнэн. Тэгэхдээ Орос, Умард Солонгосын хоорондох цэрэгтехникийн хамтын ажиллагааны хэмжээ далайцыг албан ёсны статистикт оруулдаггүйг бодолцох ёстой. Мөн бартерын худалдаа, ажиллах хүчийг ч тооцдоггүй юм. Гэлээ ч умард солонгосчууд хятад хувцас өмсөж, хятад хоол идэж, хятад гар утас барьж явдгийг мэдэхэд заавал солонгос судлаач байх шаардлагагүй. Тэгвэл Орос хүн амын өргөн хэрэглээний бараа Умард Солонгост нийлүүлдэггүй, эрдэс түлш, ган, технологи төдийг л өгдөг юм. Газар зүйн байршил харилцаанд нөлөөтэй. Орос, Хятад, Умард Солонгосын байршлыг газрын зураг дээр хараад үзээрэй.
-Умард Солонгост тавьсан олон улсын хориг гэж бий, түүнийг Орос, Хятад улс ч дэмжиж байсан. Тэгвэл эдгээр улс таны хэлсэн бараа, бүтээгдэхүүнээ Умард Солонгос руу хэрхэн нийлүүлдэг юм бэ?
-Үүнд нэг их төвөгтэй схем байхгүй гэж бодож байна. Орост ажиллах хүч шаардлагатай бол хамгийн энгийн арга нь оюутан элсүүлэх. Бас гэрээт ажилчин авч болно. Хоёр жилийн өмнө стратегийн түншлэлийн гэрээнд Орос, Умард Солонгос улс гарын үсэг зурсан. Одоо бол Орос илүү дуулгавартай болж, Умард Солонгосын тухай хатуу ширүүн үг хэлэхээ больсон нь дэлхий дахин өөрчлөгдөж буйн нотолгоо гэлтэй.
Шинжээчдийн бодолд түшиглэн СВS News агентлагийн мэдээлснээс үзвэл АНУ-тай харилцах талаар цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын удирдагч ямар бодолтой байгааг тандахаар Хятадын удирдагч айлчилсан бололтой. “Умард Солонгосын стратегийн бодлогын төвийг Ким 2023 оноос эрс өөрчилсөн. АНУ-тай харилцаагаа хэвийн болгох нь түүний зорилго байсан бол одоо больсон. АНУ-ыг сөрөхийг хүсэх болсон. Ким хэрэв АНУ-тай зөрчилдвөл энэ бодлого нь хятадуудыг ч хөндөнө гэдгийг Хятад улс мэдэж, Си даргад түгшүүр төрүүлдэг” гэж АНУын Төрийн департаментын ажилтан байсан Боб Карлин мэдэгдсэн байна. Зүүн өмнөд Азийн мэргэжилтнүүд болохоор Бээжинд тавдугаар сард Орос, Америкийн Ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын үр дүнг хэрхэн үзэж, үнэлж буйг нь мэдэхээр Си дарга Умард Солонгост хоёр өдрийн айлчлал хийсэн болов уу. Уг нь бол хоёр улсын хооронд “Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай” гэрээнд гарын үсэг зурсны 65 жилийн ойг тохиолдуулж албан ёсны айлчлал хийхийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун урьсан юм билээ.
Р. Жаргалант