
Дэлхийн хамгийн баян хүн Илон Маск өнгөрсөн Баасан гарагт өөрийн SpaceX компанийн хувьцаагаа хөрөнгийн зах зээлд арилжижи эхэлснээр түүхэн дэх анхны их наядтан болжээ. Энэ тухай Reuters мэдээлэв
SpaceX компани хувьцааныхаа тоорхой хувийг NASDAQ дээр нэгийг нь 135 долларын нээлтийн үнээр гаргасан ч эрэлт их байсан тул үнэ нь шууд 150 доллараар нээгдэж, хэдхэн минутын дотор 164 доллар болж өссөн байна.
Тус агентлагийн өмнө нь мэдээлснээр SpaceX компанийн хувьцааны урьдчилсан захиалгын тоо гаргасан хувьцааны тооноос бараг дөрөв дахин их байв.
Ингэснээр “SpaceX” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтын долоод бичигдлээ.
Тус компани сансрын пуужин,сансрын хөлөг, хиймэл дагуул үйлдвэрлэдэгээс гадна хиймэл оюун ухаан хөгжүүлэх болон Twitter буюу X нийгмийн сүлжээгээрээ алдартай.
Элон Маск мөн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани эзэмшдэг юм.