Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ТОП-100 аж ахуйн нэгжийг жил бүр тодруулан өргөмжилдөг уламжлалын дагуу Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2025 оны шилдэг ААН-үүдийг жагсаан эрэмбэлж, өнөөдөр олон нийтэд зарлалаа.
2026-06-15

Ховдод шүлхийн үзлэгт 564 өрхийн 259 248 толгой мал хамрууллаа 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллажээ. Сүүлийн үеийн мэдээллээр Баян-Өлгийн Дэлүүн сумд шүлхийн SАТ1 хэвшил нэмж илэрчээ. Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссоос тус сумтай хил залгаа нутагт урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлсэн аж. Өнгөрсөн баасан гаргийн байдлаар Ховдын хэмжээнд нийт 10 голомтод 96 өрхийн 838 мал өвчилсөн байв. Үүнээс 597 толгой мал устгалд оруулж, Булган сумын 248 малыг тодорхой шалтгааны улмаас устгаагүй аж.
2026-06-15

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.
2026-06-15

“Тэнгэр капитал ҮЦК” компанийг хөрөнгийн биржийн зах зээл үүсгэгчээр бүртгэв 

Монголын хөрөнгийн бирж (МХБ)- ийн “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Тэнгэр капитал ҮЦК” компанийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Зах зээл үүсгэгч нь үнэт цаасны арилжаанд хувьцаа худалдан авах, худалдах үнийн саналыг тогтмол байршуулж, захиалгын биелэлт, зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, үнийг бодитой тогтоон, ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
2026-06-15

67 сая жилийн өмнө мөхсөн амьтны “арьс”-аар хийсэн цүнх зарагдсангүй

Эртний махчин үлэг гүрвэл Тираннозавр рексийн эсээс гарган авсан материалаар урласан гар цүнхийг өнгөрсөн пүрэв гарагт Парисын дуудлага худалдаанд оруулсан ч хангалттай үнэ хүрээгүй байна. Уг дуудлага худалдааг зохион байгуулсан “Giquello” компанийн зү­ гээс уг цор ганц, дахин давтагдашгүй бүтээлийг 500 мянган ам.доллароос дээш үнээр зарна гэх найдлагатай байсан ч хамгийн өндөр дүн дөнгөж 150 мянган ам.доллар хүрчээ. Тус гар цүнхийг анх энэ хавар Нидерландын Амстердам хотноо олон нийтэд танилцуулсан юм.
2026-06-15

ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк Сангийн яамтай хэлэлцээрт гарын үсэг зурлаа 

Герман, Монголын хоёр талт Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” төслий III үе шатыг хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк (KfW) манай Сангийн яамтай өнгөрсөн баасан гарагт 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. 
2026-06-15

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна.
2026-06-15

1.9 их наяд төгрөг иргэдийн гарт үлдэх нь 

Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, бүх төрлийн орлогоос авах эл татварыг нэг хувь болгох төслийг гишүүн Ж.Баярмаа санаачилсан. Засгийн газраас мөн уг хуульд зарим өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан тул ажлын хэсэг байгуулж, нэгтгэсэн юм. Энэ үедээ зөвхөн хоёр сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн ХАОАТ-ыг нэг хувь болгох, 792 мянга хүртэл цалинтай бол тэглэхээр тусгасан. Тиймээс иргэдийн 50 гаруй хувь нь эл хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг. 
2026-06-15

“Мета”-гийн үйл ажиллагаа түр доголдсон нь хэрэглэгчдийг сандаргав 

“Мета” компанийн эзэмшдэг цахим платформууд богино хугацаанд доголдсон нь мянга мянган хэрэглэгчийг сандаргажээ. Тодруулбал, цахим сүлжээний саатлыг бүртгэж, хянадаг “downdetector.com” сайтад мэдээлснээр тус асуудал өнгөрсөн баасан гаргийн 09.20 цаг орчимд эхэлсэн гэнэ. Цөөнгүй хүн тус домэйн руу энэ талаар гомдол мэдүүлсэн ч хэсэг хугацааны дараа аажмаар хэвийн болсон хэмээжээ.
2026-06-15

Долоодугаар сарын 1-нээс суррон, скүүтерийг зөвхөн 18-аас дээш насныхан унана 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, скүүтер, сурронтой холбоотой маргааныг цэгцлэх төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-аар эцэслэн баталлаа. Энэ талаар санаачлагч гишүүн П.Батчимэг мэдээлэл хийв. Уг хуулийн дагуу дээрх тээврийн хэрэгслийг 18-аас дээш насныхан унаж, хөдөлгөөнд оролцох хязгаар тогтоож буй юм.
2026-06-15

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.
2026-06-15

Цаг уурын станцын тоог 75-аар нэмжээ

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бодитой судлах, цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамжийг нарийвчлалтай тооцож, эрсдэлээс сэргийлэх шаардлагын хүрээнд дэлхийн улс орнууд техник, багаж хэрэгслийнхээ хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарах болсон. Үүнтэй холбогдуулан манай улсын цаг уурын байгууллага Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-д мэдээлэл дамжуулдаг станцынхаа тоог 75-аар нэмжээ.
2026-06-15

Тост, Тосон бумбын нурууг ЮНЕСКО-д бүртгүүлэв 

Парагвай улсын Хернандариас хотод энэ сарын 3-6-нд болсон ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар манай улсын Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэснийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос мэдээлэв. Ингэснээр тус сүлжээнд Монголоос бүртгүүлсэн байгалийн нөөц газрын тоо 13 болов. 
2026-06-15

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын мэдээгээр зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.
2026-06-15

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1675 дуудлага мэдээлэл иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 08- 14-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийт 1675 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
2026-06-15

18 настай Б.Тэлмэн Улаанбаатараас Бор-Өндөр лүү гүйж байна

Олон хоног хүсэн мөрөөдсөн томоохон зорилгоо биелүүлэхийн тулд зориг шулуудан Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртэл нийт 350 км замыг туулахаар гүйж буй хүүг Б.Тэлмэн гэдэг. Тэрбээр энэ хавар 12 дугаар ангиа төгссөн бөгөөд энэ сарын 12-нд хотод улсын шалгалтаа өгчхөөд 15.00 цагийн үед Налайхаас гарч, эхний өдөр 70 орчим км зам гүйжээ.
2026-06-15

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 13-15-нд айлчилж байна. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпиний Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн төрсөн өдрийн мэндчилгээг уламжилсан аж. 
2026-06-15

Цахилгаан, дулааны үнийг энэ сарын 5-наас таван хувиар нэмжээ 

Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу цахилгаан, дулааны үнийг энэ сарын 5-наас эхлэн таван хувиар нэмжээ. Шинэчилсэн тооцооллоор цахилгааны үнийг нэг кВт тутамд 11 төгрөгөөр нэмж, 224 болгосон байна. Харин дулааны үнийг ам метр тутамд 25 төгрөгөөр нэмснээр 531 төгрөг болгов. Ингэснээр дундаж хэрэглээтэй айл өрхийн нэг сарын төлбөр дээр 2300-2500 төгрөгийн нэмэлт ачаалал ирэхээр байна.
2026-06-15