Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ сарын 13-15-нд айлчилж байна. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан юм. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпиний Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн төрсөн өдрийн мэндчилгээг уламжилсан аж.
Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн өнгөрсөн онд тус улсад болсон ШХАБын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр тухайн улсын дарга Си Зиньпинтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар санал солилцон, нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэв. Талууд худалдааны эргэлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болон төмөр замын холболт, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэр, төрлийг олшруулахад чиглэсэн бүтээн байгуулалт, дамжин өнгөрөх тээвэр, газрын тос, ногоон эрчим хүч, хиймэл оюун, цахим худалдаа зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
С.Уул