Дөрвөн аймгийн нисэх буудлыг өргөжүүлэх нь
Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр ЗТХЯ-наас зам, тээврийн салбарын ажлууд нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг. Тиймээс төрд дарамт багатай, хувийн хэвшлээ дэмжин оролцуулах бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. ИНЕГ-аас мэдээлснээр эхний ээлжид концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудлыг худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутагтаа олон улсын зангилаа төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой аж.
2023-10-16
Томуугийн 300 000 тун вакцин авчээ
2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, эмч, эмнэлгийн ажилтнуудыг зорилтот бүлэгт хамруулжээ. Манай улсад томуугийн вирус арваннэгдүгээр сарын сүүлчээс өргөн хүрээнд тархдаг бөгөөд үүнээс өмнө зорилтот бүлгийнхнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ. Хүлээн авсан нийт вакцины 76 хувийг 2-5 насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөсөн гэнэ. Энэ насныхан томуугаар өвчлөх, улмаар биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй тул ийнхүү шийдвэрлэжээ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтыг зохион байгуулах нь. Түүнчлэн цэцэрлэгүүдэд дархлаажуулалтын түр цэг нээхээр төлөвлөсөн аж.
2023-10-16
1ХBET нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэв
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын энэ оны 13 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт 1XBET гэх нэр, логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ.
2023-10-16
“Дэлхийн авьяас, ур чадварын тайлан”-д Монгол Улс 64 орноос сүүл мушгижээ
Үүнд Монгол Улс ерөнхий 23.18 оноотойгоор 64 улсаас хамгийн сүүлд жагссан аж. Уг тайланд манай улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61, эрүүл мэндийн дэд бүтцийн хүртээмжээр62, авьяас, ур чадвартай мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал болон бага боловсролын сурагч, багшийн харьцаа, хүн амынх нь амьдралын чанараар63, их сургуулийн олгож буй боловсролын түвшнээр 64 дүгээрт эрэмбэлэгдсэнийг ЭЗБӨЧСТ- өөс онцлов. Сонирхуулахад, авьяас, ур чадварын тайланд Швейцар тэргүүлж, араас нь Люксембург, Исланд, Бельги, Нидерланд бичигдсэн бол Венесуэл 62, Бразил 63 дугаарт жагсжээ.
2023-10-16
Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол ураниум ресурс” ХХК-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү
Цөмийн энергийн тухай хуульд “Энэ хуулийн 15.1.1- 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан лиценз олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
2023-10-16
“Багануур” ХК алдагдалтай ажилладгийн нэг шалтгаан удирдлагуудтай холбоотой юу
Ингэж алдагдалтай ажиллахад удирдлагынх нь ашиг сонирхол ч нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит, өдгөө “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтсан “Багануур” ХК цахилгаан станцуудаас нүүрсний төлбөрөө авч чаддаггүй, нүүрсээ төмөр замаар тээвэрлүүлээд өр төлбөр ихтэй гэж тайлагнадаг. Тус компани 2022 онд 40.7 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажиллана хэмээн төлөвлөсөн байдаг бөгөөд тухайн оны арванхоёрдугаар сарын байдлаар 33.6 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн тайландаа дурдсан.
2023-10-16
Уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар шуурна
Энэ сарын 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орно.
2023-10-16
БХБЯ-ныханд хүний эрхийн талаар мэдээлэл өглөө
Барилга, хот байгуулалтын яам 7 хоног бүрийн Баасан гарагт "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулдаг гэнэ. Мэдээллийн цагаар албан хаагч нартаа хууль эрх зүй, хүний эрх, жендэр, аюулгүй ажиллагааны мэдлэг боловсрол гээд олон талын мэдлэг мэдээллийг олгодог. Энэ удаа "Хүний эрхийг хамгаалах Төрийн үүрэг", "Бизнес ба хүний эрх" сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагын мэдээллийг сонслоо.
2023-10-15
Алтайн салбар уулсаар салхи шуурна
16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, 18, 19-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.
2023-10-15
МСНЭ: Ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд 1-5 жилийн ял оноох заалтыг эсэргүүцэж байна
Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.
2023-10-14
700 цаг уурч чуулна
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын ҮНДЭСНИЙ зөвлөгөөн аравдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Зөвлөгөөнөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилго, зорилт хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлох юм.
2023-10-14
Налайх, Дүнжингарав орчмын агаарт хийсэн хэмжилтийн дүн гарчээ
Хэмжилтийн дүнгээр агаарын чанарын стандартаас олон дахин давсан зүйлгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөн тус хэмжилтийг хөдөлгөөнт харуул нь нийслэлийн хэмжээнд байгаа орчны агаарын чанарын 19 суурин харуулуудын адил үзүүлэлтээр хэмждэг бөгөөд сүүлийн 24 цагийн суурин харуулуудын хэмжилтийн үзүүлэлтэд онц ноцтой байдал ажиглагдаагүй гэнэ.
2023-10-14
Прокурорууд энэ долоо хоногт 876 гомдол, мэдээлэл шалгажээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой талаар байгаа бол 251 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
2023-10-13
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ
Хуулийн төсөлд,
-Бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Сүүлийн жилүүдэд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах явдал нэмэгдэж, энэ нь хүний эрх, эрх чөлөөнд халдах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдаг үүсэж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэргийг үйлдсэн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч нарт оногдуулах ялын бодлогыг чангатгах;
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг тус тус хийхээр тусгажээ.
2023-10-13