Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ж.Соронзонгийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна
2023-05-22

 “Дижитал” иргэд тусгай үйлчилгээ шаардаж байна 

Нөгөө талаас ихэнх ажил олгогч шинэ үеийнхний харилцаа, хандлага, ажиллах арга барилд шүүмжлэлтэй хандаж, тэднийг өөрчлөхийг хүсэх болов. Улмаар энэ нь энгийн нэг асуудал биш болохыг цаг хугацаа харуулаад буй бөгөөд “Z үеийнхнийг хэрхэн ажиллуулах вэ” гэсэн асуултыг ажил олгогчид зүй ёсоор тавихад хүрлээ. 
2023-05-22

 Боловсролын зээлийн сангийн мэдээлэл устсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлэв 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авсан бүх хүний гэрээг ил болгоно” гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэж байсан бол Боловсролын зээлийн сангийн дарга Б.Гарди маргааш нь “1992 оноос хойш зээл авсан 2100 хүний материал алга болсон. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс устгасан” хэмээн мэдээлэв. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад ёс зүйн зөрчлийн улмаас халагдсан О.Сийлэгмаа компьюьтерт байсан мэдээллийг хуулж аваад устгачихсан юм билээ. Энэ хэргийг шалгуулахаар цагдаад хандсан ч хэрэгсэхгүй болгосон. Зээлийн сан дахь мэдээлэл устсан ч яамны архивт хадгалагдаж байгаа” гэсэн юм.
2023-05-22

Боловсролын зээлийн сангийн мэдээллийг иргэд хянах боломжтой

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Шилэн ажиллагааны талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр Боловсролын зээлийн сангийн талаар 
2023-05-22

Н.Учрал: ХЭДС-нд эргэн төлөгдөөгүй 58.2 тэрбум төгрөг байна

2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна.
2023-05-22

Сэтгүүл зүй асуудал хөндөхөөс шийдэл эрэлхийлэх болов 

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүлчдэд зориулсан практик сургалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг дэмжих, шинэ чиглэлийг танилцуулж түгээх зорилготой хийж буй МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн олон ажлын нэг юм. Уг ажлын хүрээнд энэ сарын 25-нд “Даяаршлын үеийн хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах аж. 
2023-05-22

Завхан аймагт ойн хөнөөлт шавжийн судалгаа хийж дуусгажээ

Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг сумдын ойн санд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийж дууссан талаар ойн газраас мэдээллээ. 
2023-05-22

“Хүчит шонхор”, “Нарантуул 2” махны бөөний худалдааны төвд хяналт шалгалт хийжээ 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нгөрсөн онд эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан, эсэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЭМЯ-наас хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулжээ.
2023-05-22

Цахилгаан автомашины өдөрлөг энэ сарын 27-нд болно

"Байгальд ээлтэй хэрэглээг ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ сонгоё" уриан дор цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг импортлогч арван аж ахуйн нэгж, ногоон зээлийг олгож буй гурван банк, дэмжигч байгууллагуудтай хамтран 5 дугаар сарын 27-ны бямба гарагт 12:00 - 20:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
2023-05-22

Цайны замын маршрутын дагуу аялал зохион байгуулахаар гэрээ байгууллаа

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар трэвэл экспо” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 19-21-нд “Мишээл экспо” төвд ес дэх удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээг олон улсын хэмжээнд, “Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо”-ны гишүүн аймаг, хотуудыг хамруулан зохион байгуулснаараа онцлог байв.
2023-05-22

ЦУОШГ: Шуурганы үеэр автомашин нь гэмтсэн иргэд нөхөн төлбөр авах боломжтой

Сүүлийн өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар шороон шуурга хүчтэй шуурч, иргэдэд хохирол учраад буй. Үүнтэй холбогдуулан Цаг уур орчны шинжилгээний газраас "Шороон шуурга нь олон цагаар хүчтэй шуурах нь авто машины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон аюулыг дагуулах боловч хамгийн аюултай нь таны машины шил болон будгийг зүлгээд тавьсан юм шиг л болгоно.
2023-05-22

Хурмаст тэнгэрийн дагина юу өгүүлэх бол

"Хурмастын дагина" балетыг МУСТА Б.Баярмагнайн цомнолоор МУАЖ А.Энхтайван хөгжмийг бичиж, ерөнхий продюсер МУАҮГА Ч.Чинбат, продюсераар МУГЖ Ц.Төшинтөгс, удирдаачаар МУСТА Ц.Гансүх, ерөнхий балетмейстрээр ДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, балетмейстр МУСТА М.Нямтайван, ерөнхий зураачаар МУСТА Д.Батнасан, МУСТА Ц.Ганзориг хувцасны дизайнераар МУСТА Ж.Болортүвшин нар ажилласан байна.
2023-05-22

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Маргааш нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар хур тунадас орохгүй дулаарна. Улаанбаатарт өдөртөө 21, шөнөдөө 4 хэм дулаан байна. 
2023-05-22

Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-05-22

 “Цоба” ХХК хариуцлага алдаж, захиалагчдаа хохироож байна 

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр далимдуулан захиалагчдаа цаг хугацаа, санхүүгээр нь хохироох тохиолдол дэндүү олшров. Үүний нэг жишээ бол “Хадат вилла” хэмээх амины орон сууцын төслөөрөө танигдсан “Цоба” ХХК. Тус компани Сүхбаатар дүүргийн XX хорооны нутагт орших Хадатын аманд 2014 оноос төслөө хэрэгжүүлж эхэлсэн. “Хадат вилла-1” төслөө 2014 онд хэрэгжүүлснээс дөрвөн жилийн дараа “Хадат вилла-3”-аа эхлүүлсэн байдаг. Гэтэл “Цоба”-гийнхан ажлаа бүрэн дуусгаагүй, орон сууцаа хүлээлцээгүй, захиалагчдынхаа санал, гомдлыг ч шийдвэрлээгүй атлаа “Хадат вилла-4” хэмээх дараагийн төслөө эхлүүлээд байна. 
2023-05-22

Д.Батсүх: Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд Монголд ирж туршлагаа хуваалцаж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
2023-05-21

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний талаар НҮБ-тэй ярилцжээ

НҮБ-ын зүгээс хүн амыг аюулгүй, эрүүл, тохилог орчинд амьдруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцолж, ялангуяа агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрлийг сааруулахад туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа ноён Тапан Мишра илэрхийлэв. Ийнхүү талууд техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг судалж, хамтран ажиллахаар боллоо.
2023-05-21

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2013-2019 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” онол, практикийн 7 удаагийн бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Ковид цар тахлын нөлөөллөөс үүдэн тасалдаад байсан энэхүү бага хурлын 8 дахийг энэ жил нийгэмлэгийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Бага хурлын үйл ажиллагаанд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Токио дахь төвөөс Хүний хөгжлийн газрын дэд захирал Мияако КОБАЯАШИ, мэргэжилтэн Кенго ХАЯАШИ, Гакугей их сургуулийн профессор Камата МАСАХИРО, Мацүүра ШЮ нар хүрэлцэн ирж оролцож байна.
2023-05-21