Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Стратегийн команд штабын сургуулийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа
2023-05-16

“Капитал”-д хохирол учруулсан Монголбанкныхны хэргийг хэрхэх вэ

Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж, яллагдагчаар татсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Үүний дагуу прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Төвбанкны нэр бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулж, өөрсдөдөө давуу байдал олгож, хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалт дуусаагүй болохоор ямар нэг мэдээлэл нэмж хэлэх боломжгүй. АТГ-ын харьяалан шалгаж байгаа хэрэг” гэсэн юм. АТГ-ынхан “Прокурорын зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдээлэл өгч чадахгүй” хэмээлээ. 
2023-05-16

Өмнөговийн хилийн цэргийнхэн албан тушаалаа урвуулсан хэрэгт дахиад холбогджээ

“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ХХЕГ, түүний харьяа анги, салбарын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй үйлдэлд холбогдож, заримынх нь гэм бурууг шүүх тогтоогоод буй. Тухайлбал, Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Монгол, Хятадын хооронд нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг “Ханбогд инженеринг”, “Монпропа холдинг” ХХК-ийн автомашинуудыг хилээр шалгалгүй нэвтрүүлснийхээ төлөө багагүй хэмжээний хахууль авсан хэмээн торгох ял шийтгүүлээд буй.
2023-05-16

Нэр бүхий ААН-д 1.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокурорт шилжүүллээ

Эрүүгийн 836 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх
2023-05-16

Эрдэнэбүрэн сум руу 19.7 км хатуу хучилттай зам тавина

Тус авто зам нь асфальтбетон хучилтын хувьд 4.5м өргөн, хөдөлгөөний аюулгүй байдлыг харгалзан далангийн өргөнийг 8м хүртэл нэмэгдүүлж хөндлөн огтлолын зураг төслийг боловсруулсан гэдгээрээ онцлогтой.
2023-05-16

Хөгширсөн, илжирсэн гэх нэрээр том моднуудаа хядаж дуусгах нь 

Төр, засаг иргэдийг мод тарихад, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалж буй ч харьяа байгууллагууд нь үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна уу гэлтэй байгальд халтай үйлдэл гаргах болов. Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажилтай холбогдуулан Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг “хяргаж”, хожуул болгосон нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү үйл явдал Бүх нийтийн мод тарих үндэсний өдөртэй давхацсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Бухимдсан иргэд “Манай улс тэрбум мод тарих бус, тайрах хөтөлбөр хэрэгжүүлж байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа. 
2023-05-16

Хуурамч  дипломтой "багш"-ийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 78, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14
2023-05-16

Өчигдөр 72 жолооч согтуугаар жолоо барьж, 64 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1366 зөрчлийн шинжтэй, 104 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-05-16

Япончууд "BIG GEE"-ийн тоглолтыг улсдаа зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлэв

”Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээний хүрээнд дараах сэдвээр харилцан санал солилцох уулзалт хийв. Энэ үеэр 
2023-05-16

 Э.Бат-Амгаланшиг 152 “шантаажчин”-тай болох уу 

Харин сүүлийн өдрүүдэд яриад байгаа үг, үйлдлүүд нь хуулийн хязгаар давж, УИХ-ын гишүүний хийх ажлаас халиад явчихлаа. Э.Бат-Амгалан 2023 оны тавдугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн I хорооны нутагт, РЦНК-гийн урд байдаг газарт очив. Эндхийн газарт нэр бүхий компани спорт цогцолбор бүхий хотхон барихаар болжээ. Харин хэсэг хүн “Бариулахгүй” хэмээж буй аж. 
2023-05-16

Улаанбаатарт 10 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт 10 хэм дулаан бол шөнөдөө 3 хэм хүйтэн. 
2023-05-16

Хэнтий аймгийн Дадал сумд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид
2023-05-16

Япон Улсад "Welcome to Mongolia" арга хэмжээ болж байна

“Монгол, Японы аялал жуулчлалын бизнес форум”-ыг зохион байгуулснаар хоёр Улсын бизнес хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ салбар, боломжийг нээх, Монгол Улсад Японы томоохон компаниудын хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татахад чухал ач холбогдолтойг БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр онцолж байв.
2023-05-15

Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад тусламж үзүүллээ

Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
2023-05-15

Дэлхийн гэр бүлийн өдрөөр 46 хос хуримлав

Нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан албан хаагч, залуу хосуудын гэрлэх ёслолыг тэмдэглэж, нийслэлийн “Онцлох гэр бүл”-ээр шалгарсан гэр бүлүүдэд шагнал гардуулж “Гэр бүлийн өдөр”-ийн бэлэг барьж байна.
2023-05-15

Нийслэл зарим зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.
2023-05-15

“Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форум зохион байгуулав

Архангай аймгийн ЗДТГ түүхэн ойгоо угтсан “Архангай-100” арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, эл хоёр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа олон нийтэд тайлагнасан байна. Архангайчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод ургуулах зорилт дэвшүүлж, энэ оны байдлаар 523 мянган бут, сөөг тарьжээ. Хогийн цэг байсан найман га газарт ногоон төгөл байгуулахаар төлөвлөснөө форумын үеэр эхлүүлсэн аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд доройтсон гэж үнэлэгдсэн 40 000 га талбайд шавж устгал хийхэд шаардлагатай зардлыг БОАЖЯ-наас бүрэн шийдэхээр болсон гэнэ. 
2023-05-15

Залуу хосуудын хуримыг хийж, гал голомтыг нь бадраалаа

Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хамтран
2023-05-15