Хаврын мод тарих арга хэмжээг нээлээ
“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай 2023 оны хаврын мод тарих арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд эл өдөр нийслэлийн найман байршилд тогтоосон хуваарийн дагуу мод тарьсан бол иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.
2023-05-15
О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Эл гурван талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцсон.
2023-05-15
Эмийн үнийг 30 хүртэлх хувиар нэмж борлуулсныг тогтоолоо
Түүнчлэн үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 17.5 хувь нь хүний нөөцийн дутагдалтайг шалгалтаар илрүүлсэн байна. Мөн эмийн сангуудын 46.8 хувь нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор иргэдэд үйлчилсэн зөрчил илрүүлжээ. Үүнээс гадна эмийн үйлдвэр, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт олгодог нь үнэ нэмэгдэх шалтгаан болсныг ажлын хэсгийнхэн тодотгосон аж. ЭМЯ, ШӨХТГ, ЭМДЕГ зэрэг байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтжээ.
2023-05-15
Яармагийн нүхэн гарцыг дахиад л хаав
Яармагийн нүхэн гарц өнгөрсөн бямба гарагт дахиад л эвдэрч, тухайн хэсгийн замын ачаалал нэмэгдэн, түгжрэлд автав. Арай гэж нүхэн гарцыг нээсэн ч долоо хонолгүй асуудал үүсэж, хаахад хүрсэн гэнэ. Энэ талаар иргэд “Дахиад зам хааж, Яармагийн нүхэн гарцыг ухаж засаж байх шиг”, “Яармагийн нүхэн гарц хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх нь. Том бүтээн байгуулалт биш, нүхэн гарц шүү дээ. Мэргэжлийн хүмүүст даатгаж, чанартай, хурдан хийдэг болоосой” гэх зэргээр бухимдлаа илэрхийлэв.
2023-05-15
Төгсөх ангийн сурагчдын улсын шалгалтын товыг гаргалаа
Тэгвэл суурь боловсрол эзэмших есдүгээр ангийн сурагчид ирэх сарын 5-8-нд монгол хэл, математик, гадаад хэл болон сонгосон нэг хичээлээрээ шалгалт өгнө. Бүрэн дунд боловсрол эзэмших төгсөх ангийн сурагчид, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас дээр дурдсантай адил хугацаанд шалгалт авах хуваарь гаргасан байна. Шалгалтыг орон даяар зэрэг эхлүүлэх бөгөөд тавдугаар ангийнх 60, ес, 12 дугаар ангийнх нь 80 минутын хугацаатай байх гэнэ.
2023-05-15
Хотын ногоон байгууламжийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих уу
Гадаадын нэгэн хэвлэлд Монголын нийслэлийг цементэн ширэнгэ болсон хэмээн бичжээ. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжсэнээс хүүхэд багачууд чөлөөтэй тоглох зай талбайгүй болсон, эмнэлэг зэрэг нэн чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь ч цементэд шахагдаж, өөрийн гэсэн орон зайгаа алдсан гэж тус нийтлэлд дурдсан байв.
2023-05-15
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хэрэг нээх саналыг прокурор хэрхэв
Хил хамгаалах байгууллагатай холбоотой өөр нэг мэдээллийг хүргэе. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангид энэ сарын 5-нд хугацаат цэргийн албанд татагдсан 22 настай байлдагч Х цэргийн байрандаа нас баржээ. Энэ сарын 12-ны 05.50 цагт цэргүүдийг сэрээхэд байлдагч Х орноосоо боссон ч ухаан алдаж унан, эмнэлгийн тусламж авч чадаагүй гэнэ. Тус аймаг дахь Цагдаагийн газрынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, талийгаач цэргийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар задлан шинжилгээ хийхээр болжээ. Магадгүй ямар нэг суурь өвчтэй байсан хүнийг цэрэг татлагын комиссынхон тоогоо гүйцээхийн тулд үзлэгийг дутуу дулимаг хийснээр өвчнийг нь илрүүлэлгүй амиа алдсан байх магадлалтай аж.
2023-05-15
Олон улсын Гэр бүлийн өдөр тохиож байна
2023 онд Олон улсын гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэж, гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд уриалж байна.
2023-05-15
"Бүх нийтээрээ мод тарих өдөр" энэ сарын 11-19-нд үргэлжилнэ
Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Ойн газраас 23300 ширхэг тарьц, суулгацыг заасан найман байршилд олгоно. Мод тарих үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй. Иймээс тухайн байршлуудад зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
2023-05-14