Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүллээ

Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн сан, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд ЗГХА Ойн газраас судалгааны ажил явуулж байна.
2023-05-13

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” албан ёсоор эхэллээ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд мод тарих, тарьснаа ургуулах ажилд идэвх гарган оролцож байна.
2023-05-13

Төрийн үйлчилгээний “Хурдан цэг”-ийг Баянхонгор аймагт нээлээ

Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.
2023-05-13

Байгаль хамгаалагчдын амьдралыг харуулсан “Тайгын эзэн” УСК нээлтээ хийлээ

Зохиолч Н.Эрдэнэбатын бүтээл “Тайгын эзэн” уран сайхны киног эгэл даруухан, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд чин сэтгэл зориулан ажиллаж байгаа Байгаль хамгаалагчдад зориулан бүтээжээ.
2023-05-13

2022 онд Архангай аймгийнхан аялал жуулчлалаасаа 245 сая төгрөгийн татвар төлжээ

2022 онд Архангай аймгийнхан аялал жуулчлалаасаа 245 сая төгрөгийн татвар төлжээ
2023-05-13

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 18, шөнөдөө 1 хэм дулаан байна. 
2023-05-13

Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргээс цахимаар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Үүний хүрээнд энэ сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлжээ. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.
2023-05-12

“Өсвөр үеийнхэн, байгаль орчин ба хууль” төсөлд 3000 сурагч хамруулав

МУИС-ийн Экологийн боловсролын төв, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сан хамтран “Өсвөр үеийнхэн, байгаль орчин ба хууль” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд зохион байгуулсан хаврын сургалт, танин мэдэхүйн аялалд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 3000 сурагчийг хамруулж, байгаль орчин, хууль, эрх зүйн мэдлэг олгожээ. Дараагийн сургалт, аяллыг арваннэгдүгээр сард зохион байгуулж, Сонгинохайрхан дүүргийн өсвөр үеийн 2000 орчим хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн байна. Сурагчдад экологийн боловсрол олгох зорилготой танин мэдэхүйн аяллыг Экологийн боловсролын төвийн судлаач, мэргэжилтнүүд хариуцсан бол хууль, эрх зүйн хүрээний мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн орсон аж. 
2023-05-12

23 300 ширхэг тарьц, суулгац үнэгүй олгохоор бэлтгэжээ 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын найман байршилд иргэд, төрийн байгууллагынхнаар мод тариулахаар болсон. Тэгвэл тус газрынхан хотоо “ногооруулах” санаачилгад нэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй олгохоор зургаан зүйлийн навчит болон шилмүүст модны 23 300 тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Урьдчилсан тооцооллоор Бумбатын булаг орчимд 1000, Айцын аманд 2000, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газарт тус бүр 3000, “Ногоон хэрэм” төслийн талбайд 4000, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 5000, “Баянгол”, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5300 мод, сөөг тариулахаар төлөвлөсөн байна. 
2023-05-12

Хоёр байршилд их багтаамжийн зогсоол байгуулна

Авто замын түгжрэлийг бууруулахаар хотын төвд их багтаамжийн зогсоол барихаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд эхний ээлжинд хувийн хэвшилтэй хамтран хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг өдрийг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна.
2023-05-12

Ногоон байгууламж устгасан “Камдер”-ынхан 66 сая төгрөг төлсөн гэж тайлбарлажээ 

Манай байгууллагаас албан ёсоор Захирагчийн ажлын албанд хандан, энэ талаар гаргасан шийдвэрээ ирүүлээч гэсэн хүсэлтээ албан бичгээр хоёр удаа явуулсан. Одоо хариугаа хүлээж байна. “Камдер” компанийн хашааны цаад талд дахиад хашаа татсан, одоо дотор нь нүх ухаж байна гэсэн. Уг хашаан дотор таримал мод цөөнгүй бий. Яамнаас мэдээлэл ирүүлсний дагуу өнөөдөр (өчигдөр) манайх байцаагч томилж, газар дээр нь ажиллуулсан. Тэнд ажиллах хугацаандаа мод гэмтээж үү, нүүлгэж үү, эсвэл устгав уу гэдгийг тогтоох учиртай. Үүний дагуу бид буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах саналаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлнэ” гэлээ. 
2023-05-12

Туул голын хамгаалалтын бүсэд 5000 бургас тарих ажил эхэллээ

 “Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
2023-05-12

Хороодын засаг дарга нарт мэдээлэл өглөө

Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж
2023-05-12

Оршин суугчид нь гадаад улсад зорчсон хойгуур хашаа, байшинд халджээ

Орон нутагт ажиллаж амьдрахаар очсон иргэдийг гадуурхан эд хөрөнгөд нь халдсан бус оршин суугчид нь тодорхой хугацаагаар гадаад улсад зорчсон хойгуур уг асуудал болжээ
2023-05-12

УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажлыг долоодугаар сарын 1-ээс эхлүүлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа УДЭТ-ын өмнөх талбайг тохижуулах ажлын талаар дараах мэдээллийг өглөө. 
2023-05-12

"Бүх нийтээрээ мод тарин үндэсний өдөр"-өөр 312 байгууллага 8 байршилд мод тарина

  2023 оны хаврын улирлын тарилтыг улс, орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохистой арчилгааг түгээн соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд төр, хувийн хэвшлийн 312 байгууллагыг хамруулан 6 байршилд мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг 2023 оны 05 сарын 11-нээс 19-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2023-05-12

“Mars-V” төсөлтэй холбоотой бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэхээр болжээ

Монголын говьд шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын судалгааны бааз байгуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Mars-V” төсөлтэй холбоотой нэгэн сонирхолтой үзэгэлэн өнөөдрөөс олны хүртээл болох нь.
2023-05-12

Хэрлэн голын хайрганы олборлолтыг зогсоож, нөхөн сэргээлт хийж эхэллээ

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.
2023-05-12