Суулгац, үрслэгээ эрэлттэй байна
Паркийн модлог сарнайн үнэ 70 000 төгрөг. Энэ нь гурван метр өндөр ургадаг гэнэ. Түүнчлэн тоор болон давжаа алимны модны суулгац тус бүр нь 45 000, нэрснийх 80 000, үхрийн нүд, тошлойнх 25 000, усан үзмийнх 50 000 төгрөгийн үнэтэй байлаа. Жимсний моднуудаас хамгийн эрэлттэй нь чавга болон лийрийн суулгац гэдгийг борлуулагч аж ахуйн нэгжийнхэн хэлсэн. Худалдан авагчдын тухайд тэдгээр модыг хэрхэн арчлах, сортууд нь ямар ялгаатай зэргийг тодруулж байв.
2023-05-10
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд саналаа өгөөрэй
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.5-д “Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон, байгууллагын саналыг УИХ-ын олон нийттэй харилцах бүх сувгаар хүлээн авч, төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх”-аар тусгасан. Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, sanal@parliament.mn цахим шуудан, “УИХ-ын Тамгын газар, Монгол Улс, 14201, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон” шуудангийн хаяг, d.parliament цахим хуудас, 51-267302 дугаарын утсаар холбогдож саналаа өгөх боломжтой аж.
2023-05-10
ГССҮТ-ийн төгсөгчид гадна талбайдаа мод тарьлаа
ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд 2020-2022 онд хамрагдсан нийт төгсөгчдийн зүгээс төвийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьсон байна.
2023-05-10
Шүүх хар тамхичдын толгойг илсний горыг жирийн иргэд амсах болов
Манай хоёр хөршид хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст хамгийн хатуу буюу цаазаар авах, бүх насаар нь хорих ял шийтгэл ногдуулж байхад Монголын шүүх, шүүгчид Эрүүгийн хуульдахь ялын дээд хэмжээгээр ч бус, бараг л тэднийг өөгшүүлсэн мэт шийтгэл оноож байгаа юм.
2023-05-10
"Урьтаж ухаар" аяныг энэ сарын 15-аас эхлүүлнэ
Явган зорчигч, унадаг дугуй, тээврийн хэрэгслээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нөлөөллийн "УРЬТАЖ УХААР" аяныг 2023 оны тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулна.
2023-05-10
Туркт болсон оюуны спортын тэмцээнд манай тамирчид тэргүүлжээ
Дэлхийн оюуны спортын холбооноос Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотод энэ сарын 7-9-нд зохион байгуулсан “WISF-Antalya 2023” олон улсын тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид нийлбэр оноогоор тэргүүлж, цомын эзэн болжээ. Цээж бодолт, рубик шоо, үсэглэлийн аварга гэсэн үндсэн гурван төрөлд дөрвөн орны 8-12 насны 100 гаруй оролцогчийг өрсөлдүүлсэн тус тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртсэн байна.
2023-05-10
312 аж ахуйн нэгж, байгууллага мод тарих хүсэлт илгээжээ
“Ногоон хэрэм” төслийн талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, ЦУОШГ, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Ойн газрын алба хаагчид энэ сарын 13-нд мод тарих нь. Харин төрийн бусад байгууллагынхан болон хувь хүмүүс хуваарьт газартаа сонгосон өдөр, цагтаа мод тарих юм байна. Тэдэнд Ойн газрын мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгөх аж.
2023-05-10
Улстөрчийн нэр барьж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёсгүй л байлтай
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг хууль сахиулах байгууллагад шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл Б.Ганхуягтай хамт тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан, Монголын оюутны холбооноос гаралтай нөхөд нь бүгд шахам хэргээс зугтаж, түүнд л бүх бурууг тохож буй гэх яриа эл компанийн хуучин ажилтнуудын дунд яригдах болов. Тухайлбал, “Бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос өмнө сард 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг байсан эрхмүүд одоо ганц хүнд бүх бурууг тохоод хариуцлагаас мултарч байгаа нь шударга явдал гэж үү. Гүйцэтгэх захирал болон түүнийг дэмжиж томилуулсан улстөрчид хариуцлагад татагдан шалгуулж байхад түүний багт багтсан МОХ-ны гаралтай нөхөд буцаад ажилдаа орно гэж явааг ойлгохгүй байна” хэмээн ярилцаж байх юм.
2023-05-10