“Ус хөгжлийн түлхүүр” сэдвээр оюутнууд судалгаа хийж өрсөлдөнө
“Ус хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ирэх сарын 24-нд зохион байгуулна. Монгол орны усны нөөц, чанар, аюулгүй байдал, хүртээмж, ашиглалт, хамгаалалтыг сайжруулахын тулд энэ хурлыг зохион байгуулж буй аж.
2025-02-18
Хэзээ хогоо хаяж сурах вэ
Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглоод буй билээ. Хог тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн нь энэ юм. Уг зохицуулалтыг энэ сарын 4-нөөс мөрдөж эхэлсэн.
2025-02-18
“Тойрог зам”-ыг тойрсон эрсдэлүүд
Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд сүүлийн үед “Мега төслүүд хэрэгжүүлж, том ажлуудаа урагшлуулж байж л тулгамдсан бэрхшээлүүдээ шийднэ” гэх сэнхрүүлгийн шинжтэй зүйл ярьж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын тоймгүй олон, толгой эргэм төсөл, хөтөлбөр танилцуулах боллоо.
2025-02-18
Хэзээ тоглолт зохион байгуулж сурах вэ
БНСУ-ын уран бүтээлч “Kisum”, “Mamamoo” хамтлагийн гишүүн Hwasa зэрэг уран бүтээлч нарын оролцсон “Rosedust” тоглолт уржигдар “AIC steppe arena”-д болсон.
2025-02-17
Хүүхдийн хорт хавдрын эмчилгээний 35 нэрийн эмээс гурвыг нь хүлээн авчээ
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өнгөрсөн бямба гарагт тохиов. Энэ өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, даван туулагчид, асран хамгаалагчдын бие махбод, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, зөв зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ.
2025-02-17
Улсын төсвийн орлого 36.7 хувиар буурчээ
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөг буюу 36.7 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.
2025-02-17
Төрийн албаны цомхотголыг Засгийн газраас эхлүүлэх юм биш үү
“Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал саяхан мэдэгдэв. Үүнд бараг 70 мянган хүнийг хамруулах бөгөөд үлдсэн нөөцөө зөв хуваарилах замаар төрийн албанд реформын шинжтэй өөрчлөлт хийж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх гэнэ. “Реформыг нэлээд өргөн агуулгаар хийхээр төлөвлөж байна.
2025-02-17