- Зам, тээврийн ослоор 631 хүн нас барсны 500 нь хөдөө бүртгэгджээ –
Өргөн уудам газар нутагтаа асгасан шагай шиг амьдардаг улс бол монголчууд. Аймгийн төвөөсөө хэдэн зуун км алслагдсан малчид, иргэдийг хөгжилд хөтлөх гүүр нь авто зам. Манай улсад аймаг, нийслэл, сумуудыг холбосон улсын чанартай 15 000 орчим км үргэлжлэх авто зам бий. Үүнээс 7.7 мянган км нь хатуу хучилттай. Өөрөөр хэлбэл, тэн хагас нь хатуу хучилттай, үлдсэн нь шороон болон сайжруулсан зам юм.
Гэвч эдгээр замд стандартын дагуух тэмдэг, тэмдэглэгээ, тоноглол, засвар арчилгаа дутагдсаарөдий хүрсэн. Ийм замд иргэд хурд хэтрүүлж, дүрэмгүй авирласнаас эрүүл мэнд, эд хөрөнгө цаашлаад амиараа хохирсоор байна. Зам, тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн 86 хувь нь орон нутгийн замд зорчихдоо энджээ. Тодруулбал, өнгөрсөн онд зам, тээврийн 30 977 осол гарснаас 4921 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 17.7 хувиар өссөн үзүүлэлт болохыг Тээврийн цагдаагийн албаныхан хэлж буй.
Орон нутгийн замд онцгой анхаарахгүй бол хүний амь эрсэдсэн тохиолдол буурахгүй нь. Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас 631 хүн нас барсны 500 нь орон нутгийн замд амь тавьсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод нийт ослын дийлэнх буюу 21 053 нь бүртгэгдэж, үүний улмаас 131 иргэн насбаржээ. Харин орон нутагт энэ хугацаанд 4921 осол гарсан ч 500 хүн амиа алдсан байна. Энэ бол маш ноцтой, анхаарах шаардлагатай асуудал. Зам, тээврийн ноцтой ослууд орон нутагт шил дараалан гарч, ихэвчлэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаатан саднаараа явж байгаад нэг дор олноороо эндэжбайгаа нь харамсалтай. Статистик мэдээнээс харахад, орон нутагт гарсан осол, амиа алдагсад, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, гэмтсэн, нас барсан хүүхдийн тоо буурахгүй, харин ч жилээс жилд нэмэгдсээр буй юм.
ЭНЭ ОНД УРСГАЛ ЗАСВАРТ150 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Манай улсын авто замууд “хөгширч”, их засвар хийх шаардлагатай болсныг мэргэжилтнүүд хэлж байна. 10 жил болсон авто замуудад ээлжит, 15 “настай”-д нь их засвар хийх шаардлагатай аж. Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн зам гэхэд 20 жилийн “настай”. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Зам, тээврийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч даргын баталсан удирдамжийн дагуу Зам, тээврийн яамны ажлын хэсгийнхэн Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь-Замын-Үүд-Улаанбаатар гэсэн чиглэлд ажиллаж, замын нөхцөл байдалтай танилцсан байна. Эл зам нь Азийн авто замын сүлжээний гол босоо тэнхлэг бөгөөд олон улсын чанартай тээврийн үйлчилгээний гүүр болдог. Хөдөлгөөний эрчим хамгийн өндөр бөгөөд өдөрт багадаа 3000, оргил ачааллын үед 12 мянган тээврийн хэрэгсэл зорчдог аж. Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025 стандартыг мөрдөх ёстой ч заасан хэмжээнээс хэтэрсэн даац, хэмжээтэй тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар олгож, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа нь аюулгүй байдлыг алдагдуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл үүсгэж буйг ажлын хэсгийнхэн тайландаа дурджээ. Мөн дээрх чиглэлд нийт 1479 тэмдэг байршуулснаас 178 нь засварлах шаардлагатай, 226 нь шаардлага хангахгүй буюу хурааж авах, 320-ийг шинээр байрлуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Эдгээр тэмдэг нь гэрэл ойлгох чадвараа алдсан, өнгө үзэмжгүй болсон байжээ. Тухайлбал, “мэдээлэх тэмдэг” нь цэнхэр дэвсгэртэй, стандартын бус, “чигийнурьдчилсан заалт” тэмдгийг буруу байрлуулсан, “гүйцэж түрүүлэх хориотой”, “гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” тэмдгийг бүрэн гүйцэд байрлуулаагүй, амралтын 14 цэгт замын гэрэлтүүлэггүй гэх мэт зөрчил нийтлэг илэрсэнаж.
Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замыг 2005 онд ашиглалтад оруулснаас хойш ээлжит болон их засварыг ер хийгээгүй юмбайна. Энэзамын 12 байршилд бүтэцэвдэрч, их, бага хэмжээний нүх гарчээ. Харин Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд нийт 146 байршилд 4500 ам метр орчим талбай эвдэрсэн бөгөөд 382.5сая төгрөгийн засвар шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Ганцхан жишээ дурдахад, манай улсын замын нөхцөл байдал ямархуу байгаа нь илэрхий харагдаж буй. Гэтэл аюул дүүрэн ийм зам дээр бүрэн бус тээврийн хэрэгслээр даац, хурд хэтрүүлэн сүнгэнэх нь эрсдэлийг улам нэмсээр. Бусад замд ч мөн ийм асуудал бий ч дорвитой арга хэмжээ авч, засвар шинэчлэл хийж, тэмдэг, тэмдэглэгээ байршуулахгүй байсаар байдлыг улам дордуулав.
Ямартайч энэ онд улсын чанартай замын урсгал засварт 150 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний 25 тэрбум орчмыг нь ээлжит засварт зарцуулах гэнэ. Одоогоор аль аль замыг засажшинэчлэх нь тодорхой болоогүйг Зам, тээврийн яамныхан хэлсэн юм. Энэ талаар “АЗЗА нэгтгэл” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Наранбатаас тодруулахад “2023 онд авто замын засвар арчлалтын төрийн өмчит 20 компанийг нэгтгэж, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” болгон өөрчилсөн. Манай нэгтгэл улсын чанартай авто замын засвар арчлалтын 70 хувийг хариуцдаг. Энэ жил манайх урсгал засварт 38 тэрбум төгрөг зарцуулах гэрээтэй ажиллаж байна. Засвар хийх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах шаардлагатай замын судалгаа хийж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, аймаг бүрд шахамбайсан АЗЗА-ын компаниудыг нэгтгээд хоёр жил болж буй ч гойд өөрчлөлт харагдахгүй л байна. Тухайлбал, Улаанбаатараас Бор-Өндөр чиглэлийн авто замын бетонон гүүр нураад хэдэн жилийн нүүр үзэж, тухайн замд авто осол цөөнгүй бүртгэгдэж буй ч өдий хүртэл засварласангүй. Үерт урссан тухайн гүүрийг гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр засуулсан ч дахиад л эвдэрчихсэн. Хоёр удаа нурсан гүүрийг одоо хэн засах нь тодорхойгүй. Иргэд замынтухайнхэсгийгтойрч зорчиж буй. Нутгийн замыг мэдэхгүй нэгэн бол харуй бүрийд хагарсан гүүрээр харайлгаж мэдэхээр эрсдэл хэвээр.
314 ГАЗАРТХАР ЦЭГ БИЙ
Энэ он гарснаас хойш олон хүн амиа алдсан зам, тээврийн ноцтой осол цөөнгүй бүртгэгдсэнюм. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард өвчтөн тээвэрлэж явсан түргэний автомашин мөргөлдөж, жолооч, эмч, өвчтөн зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг Төв аймгийн Өндөрширээтэд гарсан. Мөн дөрөвдүгээр сард тус аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл автомашинтай мөргөлдөж, 19-39 насны гурван хүн, Булган аймгийн Орхон сумд зам, тээврийн ослын улмаас дөрвөн иргэн амиа алдсан юм. Энэ мэтээр амиа алдагсдыг тоолоод суувал урт жагсаалт хөвөрнө. Ганц жишээ хэлэхэд, энэ оны эхний улиралд зам, тээврийн ослын улмаас 122 хүн нас барсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 67.1 хувиар өссөн үзүүлэлт болоод байна.
Орон нутагт гарч буй ослын голлох шалтгааныг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, ахмад Д.Ганхуягаас лавлахад “Хурд хэтрүүлэх зөрчлөөс үүдэлтэй онхолдох, хориглосон нөхцөлөөр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэнтэй холбоотой мөргөлдөх хэлбэрийн ослууд орон нутагт зонхилж байна. Хурд хэтрүүлснээс үүдэлтэй зам, тээврийн ослыг бууруулах, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвтээ болон босоо тэнхлэгт дундаж хурдны камер суурилуулах ажил, арга хэмжээ, зохион байгуулж байгаа. Мөн орон нутгийн замд 100 км тутамд байнгын постууд ажиллаж, агшин зуурын хурд хэмжигчээр хурд хэмжиж хариуцлага тооцох, цагийн менежментийн хяналт шалгалтууд зохион байгуулах зэргээр ажиллаж байна. Осол давтамжтайгаар бүртгэгддэг хар цэгийн судалгааг өнгөрсөн онд улсын хэмжээнд гаргасан. Нийт 314 газар зам, тээврийн осол давтамжтай бүртгэгджээ. Эдгээр газарт зам, тээврийн ослын шалтгаан, нөхцөлийг арилгах, хяналт шалгалт явуулах зорилгоор “Шугаман эргүүл-хар хэсэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан” хэмээн ярив.
Орон нутагт өнгөрсөн онд гарсан ослын шалтгааныг авч үзэхэд ихэвчлэн жолоочийн буруутай үйлдлээс болжээ. Мөн замын эвдрэл их, тэмдэг, тэмдэглэгээ хангалттай бусаасболж онхолдох осол цөөнгүй бүртгэгдсэн байна. Жишээ нь, өнгөрсөн онд Төв аймагт зам тээврийн осол хамгийн олон буюу 606 удаа гарч, 70 хүн нас баржээ. Үүний дараа Өмнөговь, Сэлэнгэ аймаг ослын тоогоор удаалж буй. Хурд хэтрүүлсний улмаас осол гаргасан тохиолдол Төв аймагт 65, Өвөрхангайд 40, Хэнтийд 37 гарсан бол бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоны улмаас зам, тээврийн осол гаргасан тоогоор сүхбаатарчууд тэргүүлж байна. Гүйцэж түрүүлэх, урсгал сөрсний улмаас осолдсон тохиолдол Орхон аймагт хамгийн олон бүртгэгджээ.
Хөхүүрийн ам наашилж буй энэ цагт орон нутагт зам, тээврийн осол эрс нэмэгддэг. Амралт зугаалгаар хөдөөг зоригсод ухаан жолоогүй давхиж, өөрийн болон өрөөлийн эрүүл мэнд, аминд аюул учруулсаар. Орон нутгийн замд ч замын хөдөлгөөний дүрэм үйлчилдэг гэдгийг санаж сэрэмжлүүлэх, арга хэмжээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна. Хэдийгээр хурд хэмжигч, камер суурилуулсан чаюул, ослоос бүрэн дүүрэн хамгаалж чадахгүй байна. Орон нутгийн замд дундаж хурд хэмжигч камер ердөө 50-ийг суурилуулсан нь хангалтгүй юм. Гэтэл бусад улс орон замын тэмдэг, тэмдэглэгээнд ихэд анхаарч, 100-200 метр тутамд хурдны дээд хязгаарыг зааж өгсөн тэмдэг байрлуулсан байдаг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг. Цэлийсэн талд давхихдаа хурдаа сааруулах ёстойг нь сануулсан тэмдэг, тэмдэглэгээ ойр ойрхон байрлуулах нь ослыг бууруулах нэг гарц болох биз ээ. Өдөрт хоёр хүний амь авч одож буй авто замын ослыг багасгахад төр засгаас нэн яаралтай анхаарч, хөрөнгө зарцуулж, хууль, эрх зүйн орчныг сайжруулж, замаа засаж, стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээ байршуулж, хараа хяналтаа нэмэхгүй бол зам дээр амь тавигсад цөөрөхгүй нь.