“Нөөц амь” буюу үүдэл эсийн эмчилгээ
Хүн төрөлхтний анагаах ухааны хөгжлийн оргил үе нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал байсан бол XXI зууны эрүүл мэндийн салбарын гайхамшиг нь үүдэл эсийн эмчилгээ болжээ. Үүдэл эсийн судалгаа, туршилтыг дэлхийн олон улсад хийж буй ч энэ нь тухайн орны хөгжил, эдийн засгийн чадамжаас ихээхэн шалтгаалдаг.
2026-08-13
Эвдэрхий замаар түрээ барьж, иргэдийнхээ халаасыг тэмтэрч эхэллээ
Уяанаасаа алдуурсан мэт л нийслэлчүүд зуны гурван сар уул, ус бараадан хөдөө амарцгаадаг билээ. Олон нийтийн анхаарал суларсан, аялал зугаалгын энэ үеэр төрийн өндөр дээд албан тушаалтнууд ханцуй дотроо наймаалцаж, иргэдийнхээ халаасыг тэмтрэх ажиллагааг эрчимжүүлдэг бичигдээгүй хууль манай улсад л үйлчилдэг. Үүний нэг нь олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг 2-5 дахин нэмэгдүүлсэн явдал. Ахиад л татварын дарамт, иргэдийн нуруун дээр ачаа ирэх нь тэр. Чухам юу болоод өнгөрснийг эргэн сануулъя.
2026-08-07
Ашгийг нь хүртдэг шигээ рашаанаа тордъё
Улаанбаатар хотоос 500 гаруй, Архангай аймгийн Цэцэрлэг сумаас 20 орчим км зайд орших Мухар хужиртын рашаанд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрдэг юм санж. Байгалийн сайханд амарч, алжаалаа тайлах хүсэлтэй нэгнээс эцсийн найдвар тээж очдог нь хамаагүй олон. Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Зая Бандида Лувсанпэрэнлэй 1942 онд энэ довон дээр мэндэлж, ихсийг нь булсан газраас энэхүү рашаан ундарч гарсан түүхтэй гэдэг.
2026-08-05
Хайрцаглагдсан мэдрэмж буюу “Би л байхгүй бол”
Өнгөрсөн сарын сүүлчээр 30 настай, дуучин залуу лайв хийснийхээ дараа амиа хорлосон. Өөрийгөө сэтгэл гутралтай байсан тухайгаа ярьсны дараа ийм харамсалтай хэрэг болжээ. Тэгвэл сэтгэл гутрал амиа хорлох үйлдэл рүү дагуулдаг уу, яавал сэргийлэх вэ гэсэн асуулт хариулт нэхэж байна. Манай улсад амиа хорлосон хүмүүсийн олонх нь 15-39 насныхан. Тэр дундаа 80 орчим хувь нь эрчүүд гэсэн судалгаа бий. Амиа хорлох тухай бодлоо бусадтай хуваалцсанаар сэдэл буурдаг тухай мэргэжилтнүүд зөвлөдөг. Энэ талаар СЭМҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал З.Цэндсүрэнгээс тодрууллаа.
2026-06-22
“Хот 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наяд болж өссөн”
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсгол өчигдөр эхэллээ. УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй тул сонсголыг товлосон хугацаанаас нэг цаг 30 минутын дараа эхлүүлэв. “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт ба нийцэл” сэдэвт сонсголд хотын дарга асан Х.Нямбаатарыг урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй хэмээн сонсгол даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дурдсан юм.
2026-06-16
Монголдоо л “үнэтэй” диплом
“Монголоор дүүрэн дипломтой залуус. Ажил дээр гарахад сурсан, мэдсэн нь гологддог, их, дээд сургуульд юу заадаг байна. Диплом нэртэй цаас атгуулахаас чадварлаг боловсон хүчин бэлдэж чаддаггүй” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Манай улсын их, дээд сургуулиуд төгсөгчдийн тооноос илүү, сургалтын чанартаа анхаарах шаардлага үүсээд удаж буй нь үүнээс харагддаг. Ялангуяа, багш, эмчийн ур чадвар тааруу байгаа нь тэднийг бэлдэж, “бойжуулдаг” салбар сургуулиудын сургалтын чанартай шууд холбон тайлбарладаг.
2026-06-12
С.УЯНГАА: Гадаадын аж ахуйн нэгж, иргэн оролцсон шүүх хуралд орчуулгын алдаа гаргаж болохгүй
БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын комиссын арбитрч С.Уянгаатай хоёр улсын аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч, иргэд хоорондын худалдааны маргаан, гэрээ хэлцлийг хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэдэг талаар ярилцлаа. Тэрбээр тус комисст сонгогдсон анхны монгол арбитрч юм. Өмнө нь тухайн улсын Олон улсын далайн хэргийн арбитрын комиссын арбитрчаар ажиллаж байжээ.
2026-06-04
Хүүхдийн эрх хэмээн ганц л өдөр хашхирдаг улс
Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж гэнэ. Хүүхдийн төлөө “за” гэж хэлэх биш, бодит ажил хийх юм байх. Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр засварлана, зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спортын заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгнө, цэцэрлэгийн багачуудыг эрт илрүүлэгт хамруулна, “Хараацай” зусланг засаж сайжруулна хэмээн Ерөнхий сайд Н.Учрал уржигдар мэдэгдсэн.
2026-05-28
Эх хэлээрээ ярьж, ойлгож чадахгүйн эмгэнэл
“Би нэгдүгээр ангийг таван удаа дааж авч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн бага анги төгсгөсөн бөгөөд одоо хоёрдугаар ангитай. Нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдийн сурах чадвар сул байгаа нь жилээс жилд илэрхий мэдэгдэх болсон. Зургаан настнуудын хэл ярианы хөгжил, ойлгох, тогтоох, анхаарал төвлөрүүлэх чадвар үнэхээр муу байна. Уншаад ойлгох, тогтоох чадвар сул байгаад дэлгэцийн хэт их хэрэглээнээс гадна гэр бүлийн орчин нөлөөлдөг нь ажиглагдсан.
2026-05-25
Хүйсийг чухалчилдаг үзэл хүчирхийллийг “өрдөж” байна
Олны танил нэгэн эмэгтэй өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа амнээхэд бүгд л түүнийг буруутгаж, тэр үедээ цагдаад хандахгүйяасанюм,одооярьжбайгааньутгагүйхэмээн цахим орчинд шүүмжилж, үг хэлээр доромжилж, бүр сүүлдээ тоглоом тохуу болгоод өнгөрч байх шиг.
2026-05-15
Үндэсний хууль, эрх зүй үхрийн бөөр шиг байдаггүй
Монгол Улс 2025 онд авлигын үзүүлэлтээр 182 орноос 124 дүгээрт жагсаж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээсээ 10 байраар ухарсан. Мөн Хүний эрхийн индексээр 2024 онд дөрвөн байраар хойшилж, 142 орноос 69-д бичигдэж байв. Энэ нь манай улсын хууль тогтоомжид гажуудал үүссэний илрэл хэмээн хуульчид үздэг.
2026-05-13
Орлогоос хамаарсан боловсролын ялгааг төр дэвэргэж байна
“Манай улсын нийт сурагчийн 17 хувь нь хувийн сургуульд сурч байна. Төрийн болон төрийн бус өмчийн сургуульд суралцагчдын тооны харьцаа алдагдсан. Олон улсад нийт суралцагчдын 10 хувиас доошгүй нь төрийн бус өмчийнхөд сурдаг” хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэнэт ухаарсан аятай ярьсан.
2026-05-11
Шүүх шийдвэр гаргаад л “хаячихдаг” биш, хэрэгжүүлэхэд анхаарах цаг болжээ
Би шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авахаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад “Шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах арга хэмжээ хийгдсэн” гэж хэлсэн. Хохирлыг маань барагдуулна гэж хүлээсээр гурван жил өнгөрлөө. Шийдвэр гүйцэтгэгчээс учир байдлыг асуухаар “үйл ажиллагаа явагдаж байна” гэх юм. Баталгаажуулах арга хэмжээ гэдгийг ойлгохгүй байна хэмээн төлбөр авах ёстой хохирогч Д.О ярьжээ.
2026-05-05
Англи хэл заалгахаар гадаадаас багш залах нь гал унтраах төдий л юм
Манай улс 2023 оны Боловсролын ерөнхий хуульдаа сургалтын үндсэн гадаад хэл нь англи байхаар зааж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулах бөгөөд хичээл, сургалтын үндсэн хэл нь англи байхаар зохицуулсан.
2026-05-01
32 жилийн дараах шинэчлэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг “амь оруулах” уу
Монгол орны нийт нутгийн 20.8 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) улсын тусгай хамгаалалтад байдаг. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 2030 онд 30, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлалыг танилцуулах, олон нийтэд хүргэх, санал солилцох уулзалтын үеэр онцоллоо.
2026-04-29
Хяналт, шалгалт уяанаас алдуурч, халдвар тархах эрсдэл үүсээд байна
Жишээ 1. Би Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын айл өрхөд хамгийн тулгамдсан асуудал нь ус, дулаан шүү дээ. Хэдийгээр амины орон сууцтай ч дулааны шугам сүлжээнд холбогдоогүй тул гэртээ халуун усанд орох боломжгүй. Ус халаагч ашиглан, шүршүүр байрлуулах гэсэн боловч зардал их гарахын зэрэгцээ хашаандаа худаггүй тул асуудалтай юм билээ.
2026-04-27