Японд ирэх сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах “Айчи Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд галт бамбар асаах ёслол уржигдар боллоо. Бамбарыг тус улсын алдарт тамирчин, ойрын зайн гүйгч Кирю Ёшихидэ цэнгэлдэх хүрээлэнд байрлах, тэртээ 1958 оны Токиогийн Азийн наадамд ашигласан түүхт зуухнаас асааж, олимпын аварга, нэрт дүүгүүр шидэгч Мурофуши Кожид дамжуулан дэнлүүнд шилжүүлсэн бөгөөд тус хотын за хи рагч Коикэ Юрико, Айчи мужийн захирагч Охмура Хидэакид албан ёсоор хүлээлгэн өгөв. Тус наадмын галыг Энх тайваны цэнгэлдэх хүрээлэн, Нагоя хотод өнөөдөр асаана. Гурван өөр газраас авсан эдгээр галыг Нагоя цайзад энэ сарын 22нд нэгтгэснээр бам барын буухиа аялал эхлэх юм.
Энэ удаа Монголын багийн 500 орчим та мир чин урьдчилсан байдлаар 32 спортын 54 төрөл, зай, жинд оролцохоор мэдүүлгээ өгөөд буй. Тус наадмын тэмцээний салхийг албан ёсны нээл тийн ёслолоос ес хоногийн өмнө крикет, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тоглогчид хагалж, олим пын жишгээр хэсгийн шатны тоглолтууд эхлэх нь. Хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэм цээнд 15, эмэгтэйчүүдийнхэд 12 улсын шигшээ баг оролцохоор болж, албан ёсны сугалаа нь гарс ныг танилцуулъя.
Эрэгтэйчүүдийн баг
А хэсэгтЯпон, Тайланд, Киргиз, Хонконг “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын тэмцээний салхийг багийн спортынхон хагалах нь
В хэсэгт БНХАУ, Иран, АНЭУ, БНАСАУ
С хэсэгт Вьетнам, Узбекистан, Филиппин, Кувейт
D хэсэгт- БНСУ, Саудын Араб, Катар Эмэгтэйчүүдийн баг
E хэсэгт-Япон, Хятадын Тайпэй, Вьетнам, Тайланд
F хэсэгт-БНСУ, БНАСАУ, Бангладеш, Мья нмар
G хэсэгт- БНХАУ, Филиппин, Узбекистан, Хонконг Крекитийн тэмцээнд 10 орны эрэгтэй, най ман улсын эмэгтэйчүүдийн баг өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн төрөлд: Япон, Энэтхэг, Пакистан, Бангладеш, ШриЛанка, Афганистан, Непал, Малайз, Хонконг, Оман улсын тамирчид урьдчилсан шатнаас тоглоно. Эмэгтэйчүүдийнхэд: Япон, Энэтхэг, Па кис тан, Бангладеш, Шри Ланка, Тайланд, Ма лайз, БНХАУ орны шигшээ баг оролцоно. Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 5Х5 тө рөлд БНХАУ, Монгол зэрэг тивийн шилдэг баг өрсөлдөхөөр хэсгүүдээ зарлаад байна. Тус наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөл дөхөөр эрхээ авсан орнууд А хэсэгт: Иран, Казахстан, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс В хэсэгт: Хятад, Ливан, Хятадын Тайпэй, Монгол С хэсэгт: Иордан, Филиппин, Бахрейн, Тайланд D хэсэгт: Япон, Өмнөд Солонгос, Индонез, Катарын шигшээ тоглох юм. 3х3 сагсан бөмбөгийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцох эрхээ авсан. Тэмцээн ирэх сарын 2125нд Нагоя хотод болох бөгөөд дүрмийн дагуу зөвхөн 23 хүртэлх насны тамирчид өрсөлдөнө. 16 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглохоос манай улсын эрэгтэй тамирчид А хэсэгт тоглолтыг тэргүүлэн Филиппин, Казахстан, Шри Ланка, эмэгтэйчүүд С хэсэгт Малайз, Макаогийн багтай тоглохоор таарчээ.
Тэгвэл 20нд болох гар бууны тэмцээнд манайхаас ДАШТий мөнгө, Азийн наадмын ба гийн төрлийн хүрэл медальт, ОУХМ Т.Баяр цэцэг, түүний эгч Азийн наадмын багийн төр лийн мөнгө, хүрэл медальт, насанд хүрэгчдийн тивийн тэмцээний багийн хошой аварга Т.Баяр маа нар өрсөлдөнө. Эрэг тэй чүү дээс мөн төр сөн ах, дүү болох Азийн хүрэл ме дальт Э.Да ваа хүү, спортын мастер Э.Бадам гарав нар онч сорих юм. Урт бууны төрөлд шиг шээ багийнх наас Н.Баяраа, Э.Сайн хүү, Б.Эр хэм баяр, эмэгтэйчүүдээс О.Есү гэн, Г.Нан динзаяа, О.Янжинлхам, О.Мөнх зул нар ур чад ва раа сорих аж. Үүний дараа софт теннис, дугуй (зас мал зам), усанд сэлэл тийн тэмцээн үргэлжлэх юм.a