Азийн наадмын тэмцээний салхийг багийн спортынхон хагалах нь
Японд ирэх сарын 19нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах “Айчи Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд галт бамбар асаах ёслол уржигдар боллоо. Бамбарыг тус улсын алдарт тамирчин, ойрын зайн гүйгч Кирю Ёшихидэ цэнгэлдэх хүрээлэнд байрлах, тэртээ 1958 оны Токиогийн Азийн наадамд ашигласан түүхт зуухнаас асааж, олимпын аварга, нэрт дүүгүүр шидэгч Мурофуши Кожид дамжуулан дэнлүүнд шилжүүлсэн бөгөөд тус хотын за хи рагч Коикэ Юрико, Айчи мужийн захирагч Охмура Хидэакид албан ёсоор хүлээлгэн өгөв.
2026-08-20
“Рояаль” сургуулийн тамирчид Азийн оюутны АШТ-ээс хүрэл медальтай ирлээ
Өмнөд хөршийн Зоушан хотод болсон сагсан бөмбөгийн 3х3 Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголоос Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад “Рояаль” олон улсын их сургуулийн баг оролцлоо. Манайхан С хэсэг багтаж, эхний тоглолтоо Хонконгийн багтай өрнүүлэн 21:12, дараагийнхад нь Ираны “Тосс” дээд сургуулийн шигшээг 21:16-гаар хожиж, шигшээ наймд мөн Ираны “Азад” их сургуулийн тамирчдыг 21:13-аар илүүрхэв. Мөнгөн медалийн тоглолтод эзэн орны “Цинхау” их сургуулийн багт 15:17-гоор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх тоглолтод Ираны багийг 21:17-гоор буулган авч шагналын тавцанд зогссоноор тивээ төлөөлж, “FISU world cup”-д өрсөлдөх эрх авчээ.
2026-06-18
Шилдэг нь Н.Йокич
ESPN агентлагийн сэтгүүлчид NBA-ийн багуудын 20 ерөнхий дасгалжуулагчийн дунд хэд хэдэн асуултаар санал асуулга явуулсан байна. Хамгийн чухал буюу лигийн хамгийн шилдэг тоглогчийг нэрлэх асуулгад нийт 19 дасгалжуулагч “Денвер наггетс” багийн Н.Йокичийг хамгийн эхэнд нэрлэжээ. Үлдсэн ганц саналыг “Лос-Анжелес лейкерс” багийн Л.Дончич авсан аж.
2025-09-24
“Улаанбаатар амазонс”-ынхан “Shanghai finals”-д өрсөлдөх нь
Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн багийн дунд болдог дэлхийн цувралд “Улаанбаатар амазонс” багийнхан амжилттай оролцож, нийт 320 оноо цуглуулан 60 багаас шилдэг зургаад шалгарчээ. Тэд энэ сарын 13-14-нд болох “Shanghai finals”-д өрсөлдөх эрхээ баталгаажуулав. Тус тэмцээнд тивээ төлөөлж тоглох манайхан дэлхийн цуврал болох “FIBA women’s series-2025”-д хоёр удаа III, нэг удаа IV байр эзэлжээ. “Shanghai finals”-д Монголын тамирчдаас гадна Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Азарбайжаны шигшээ өрсөлдөнө.
2025-09-04
Монголын сагсан бөмбөгийн түүхийг шинээр бичигч О.Хулан
Сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн Үндэсний шигшээ багийн тоглогч, Гавьяат тамирчин О.Хулангийн амьдралын замнал, спортын түүхээс толилуулъя.
2025-07-31
ДАШТ-д оролцох тамирчид бэлтгэлээ базааж байна
Монгол Улсад зохион байгуулах 3x3 сагсан бөмбөгийн гурван томоохон тоглолтын эхнийх нь “FIBA 3x3 women’s series-Ulaanbaatar-2025” (Эмэгтэйчүүдийн цуврал) Сүхбаатарын талбайд энэ сарын 18-19-нд, дараагийнх нь “FIBA 3x3 grand slam” (Их дуулга) 20-21, сүүлийнх нь “FIBA 3x3 world cup 2025” (ДАШТ) 23-29-нд болно. Улаанбаатар хотод анх удаа өрнөх эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд манайхаас “Ulaanbaatar Аmazons”, “Amgalan U24”-ийн тамирчид ХБНГУ, Канад, Франц, Австралийн багтай тоглох юм. Харин “Их дуулга”-д оролцох мэргэжлийн түвшний дэлхийн хамгийн өндөр чансаатай 12 багтай “Улаанбаатар энержи”, “Завхан сайнскор” багийнхан өрсөлдөх аж.
2025-06-04
Т.Халибөртоний сайхан сэтгэл
NBA-ийн “Дорнод” бүсийн финалд “НьюЙорк никс”, “Индиана пэйсерс” баг шалгараад байна. Хоёр багийн өрсөлдөөнийг олон зүйл чимж буйн дотор нэгэн содон хөгжөөн дэмжигч нэмэгдэв. Х.Перес хэмээх тэрхүү фэнийг өнгөрсөн бямба гарагт Нью-йорк хотод “Индиана”-гийн жерситэй явж байхад нь гудамжинд таарсан “Никс”- ийн хөгжөөн дэмжигчид өдөж, хогийн сав шидэн хэл амаар доромжилсон юм.
2025-05-21
“Даллас Маверикс” багийг аз ивээлээ
NBA-ийн 2025 оны драфтын сугалаанд ялснаар “Даллас маверикс” баг Л.Дончичийн дараах эрин үеэ амжилттай эхлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг сугалаанд ялах ердөө 1.8 хувийн боломж тус багт байсан бөгөөд энэ нь драфтын түүхэн дэх хамгийн “азтай” тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, “Даллас” баг 10 байр ахиж, драфтын эхний сонголтыг хийх боломжтой болж байна. Тэр сонголт нь мэдээж Дьюкийн их сургуулийн залуу од Күүпер Флагг байх биз ээ.
2025-05-14