Зөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэхийг зогсоож буйг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГаас мэдэгдлээ. Тодруулбал, “Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтад нийцүүлэнзөвшөөрөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүйачаа тээвэрлэхийг ирэх аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15 хүртэлтүр хугацаанд зогсоох юм байна. Хүйтний улирал наашилж, цаг агаар сэрүүсэж буй энэ үед газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдсанаар авто замын ачаа даах чадвар огцом буурч, бат бөх чанар алдагддагаж. Иймд дээрх хугацаанд даац хэтэрсэн ачаа тээвэрлэж, авто зам, замын байгууламжийг эвдсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдох хуулийн дагуу хохирол барагдуулах гэнэ.
Ч.Болор