-Хууль зүй , дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томиллоо -
Нэг сайдаа чөлөөлж, орны хүнийг нь томилох уу , танхимаараа “унах ” уу гэдэг салаа замд Ерөнхий сайд Н.Учрал зогсоод хэдхонов.С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилох шийдвэрийг тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан ч намын бүлэг доторх цөөнх нь АН -ынхантайхамтран ирцээр бой котлоод алба жуул ж өгөхгүй байсан юм . Уржигдрын чуулганы төгсг өлд , ажлын цаг дуусахаас таван минутын өмн ө Ц.Даваасүрэн гишүүн бүртгүүлснээр ирц 50 хувьд хүрч , ганцхан хүн дутав . Л.Оюун -Эрдэнийн талынхан ийнхүү “Хүсвэл бид ирцийг бүрдүүлн э, эсвэл хэдэн ч хоногоор гацааж чадна” гэсэн сануулга өгч буй мэт байлаа.
Тэгвэл МАН -ынхан өчигд өр өгл өө дахин уулзжээ. Улмаар Хууль зүй , дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох танилцуулгыг сонсоход ирцээ бүрдүүлэхээр тохирсон байна . УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл мөн хуралдаад , өчигдрийн нэгдсэн чуулганаар зөвхөн Засгийн га зрын гишүүнийг чөлөөлөх, томилох танилцуулгыг сонсохоор шийдвэрлэсэн аж. АН -ынхан ч чуулганд оролцохоор шийдвэрлэ жээ . Ингээд үдээс хойших чуулганд 87 гишүүн цугла ж, ирц 69 хувиар бүрдсэн тул Ерөнхий сайд танилцуулгаа хийж, ХЗДХ-ийн шинэ сайд Г.Тэмүүлэн тангаргаа өргөлөө.
АЯЛДАН ДАГАЛДАГЧ АН
АН-ынхан яс дагаж гүйдэг нохой шиг л аашилсаар байна. МАН-ын бүлэглэлүүд ХЗДХ-ийн сайдаа томилох тухайд тохиролцлоо гэмэгц сөрөг хүчнийхэн даргынхаа өрөөнд ээлжит бусаар яаралтай хуралдав. Улмаар сайд чөлөөлөх, томилоход ирц бүрдүүлэхээр шийдвэрлэсэн аж. “Бидний тавьсан шаардлагын дагуу асуудлыг оруулж ирсэн учраас чуулганд оролцоно. Харин Улс төрийн зөвлөлөөс чиглэл болгосон хоёр дахь шаардлага болох авлига, албан тушаалын хэрэгт оролцсон байж болзошгүй Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг оруулж ир гэсэн нь биелээгүй. Тэр болтол чуулганаар хэлэлцэх бусад асуудалд оролцохгүй” хэмээн АН-ын дарга О.Цогтгэрэл өчигдөр мэдэгдсэн юм.
Бодлогын алдаа гаргасан, хамаарал бүхий сургуульдаа төсвөөс мөнгө хуваарилахыг оролдсон, үнийн хөөрөгдлийн эсрэг тоймтой арга хэмжээ авч чадахгүй байгаа гэх мэтээр тэд сөрөг хүчний хувиар Засгийн газрын тэргүүнийг шүүмжилж, хариуцлага тооцох тухай ярих нь зүйн хэрэг. Гэвч үг, үйлдэл нь зөрөөд байгаа эл улс төрийн акцыг нь зөвхөн сөрөг хүчний үүднээс гэж тайлбарлахад хэцүү болгосон юм. Хүний эрх зөрчиж, ял наймаалцсан байж болзошгүй ХЗДХ-ийн сайдыг чөлөөлүүл гэж АН-ын Улс төрийн зөвлөлөөс нь чиглэл өгсөн. Ерөнхий сайд ч тэр ёсоор шийдвэр гаргасан байхад үүнийг албажуулах явцыг ирцээр бойкотолсныг нь юу гэж ойлгох вэ. Тэгснээ одоо МАН-ынхан хоорондоо тохиролцмогц “С.Амарсайханыг чөлөөл гэж бид шаардсан юм байна. Бидний хүслийн дагуу гаргасан шийдвэр учраас ирцээ бүрдүүлье” гэх юм. Энэ бүхэн нь МАН дахь Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлд хүч нэмж, тэднийг аялдан дагалдаж буйн баталгаа биш гэж үү. Нөгөөдүүл нь дотроо толхилцоод ирмэгц АН-ынхан тавьсан шаардлагаа мартчихдаг, тохиролцмогц санадаг л дүр зураг харагдаж байна. Үүнээс гадна уржигдрын чуулганд оролцсон таван гишүүндээ хариуцлага тооцох тухай яриад эхэлжээ.
Л.ЭНХ-АМГАЛАН УУЧЛАЛ ГУЙСАН УУ
Ерөнхий сайдын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилсан тухай задаргааг төсвийн төслөөс гишүүн О.Саранчулуун олж харж, энэ талаарх мэдээллийг А.Ариунзаяа тэргүүтэн тараасан хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Тийм файл байсан ч буруу тайлбарласан, төр улсыг хагаралдуулсан “түгжил” гэж тэрбээр дээрх гишүүдийг нэрлэсэн юм. Тэгмэгц МАН доторх Л.Оюун-Эрдэнийн талынхан эр, эмгүй гомдож, “Боловсролын сайд эмэгтэй гишүүдээс уучлал гуйтал чуулганд суухгүй” хэмээн эрхлэв. Өнөөх файл нь ч олдохоо байсан. Хувь улс төрчдийн хооронд асуудал үүссэн бол тэр зууртаа учраа олох ёстой ч ямар ч хамааралгүй УИХ-ын нэгдсэн чуулганы ирцийг үүгээр шалтаглан бойкотолсон нь гайхмаар.
Ингээд уржигдархан “Би яасан гэж А.Ариунзаяа нараас уучлал гуйдаг юм” гэж байсан Л.Энх-Амгалан сайдын байр суурь өчигдөр өөрчлөгдсөнсураг дуулдсан. Тэрбээр “За за, би уучлалгуйя, гэхдээөрөөнд чинь сэмхэн гуйчихъя” гэж. Харин нөгөөдүүл нь “Олон нийтийн өмнө доромжилсон шигээ тийм аргаараа гуй” хэмээн гэдийсэн сурагтай. Бүлэглэлийн тэргүүнүүд нь тохиролцсон учраас уу, Боловсролын сайд нь “сэмхэн” уучлал гуйсануу. Ямартай ч А.Ариунзаяа ба түүний нөхөдөчигдөр ирцээ бүртгүүлж, чуулгандаа оролцлоо.
Д.АМАРБАЯСГАЛАН: БОЙКОТ ХИЙХ НЬ ШАЛГАРСАН АРГА
“30-ийн бүлэг”-ийн нэг “толгой” болох УИХын гишүүн Д.Амарбаясгалан өчигдөр гарч ирж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Тус бүлгийн 10 гаруй гишүүн пүрэв гаргаас хойш чуулганы хуралдаа сууж, ирцээ бүртгүүлсээр буй юм. Тиймээс эл бүлэг дотроо хуваагдсан гэж харагдсан. Харин Д.Амарбаясгалан гишүүн “Манай 30 гишүүн улс төрийн том бодлого дээрээ нэгдэж, нэг завинд суусан. Тэднийг янз бүрээр шахаж, дарамтлан үйл ажиллагаанд оролцуулж байна. Гэхдээ нэг, хоёр жижиг асуудлаар чуулгандаа сууж, ирцэд орох, эсэх нь тухайн улс төрчдийн зарчмын асуудал” гэв.
Яг яагаад, юу шаардаад ирцээр бойкотлоод байгаагнь асуухадС.Амарсайханыгчөлөөлсөнд гомдсон болж таарлаа. Хар тамхи, зохион байгуулалттай бусад гэмт хэрэгтэй тэмцэж байхад нь “дээрээс” зохион байгуулалттай хэрэгт өртүүлж, хувийн болон гэр бүлийнх нь нэр хүндэд халдаад огцруулсанд л “эмзэглээд” байгаа аж. Үнэндээ бүлгийнхээ буруу булхайг хаацайлж байсан хүнийг нь явуулсанд л “30- ийн бүлэг” “өсөрхсөн” гэсэн үг. Мөн эмэгтэй гишүүдээрээ дамжуулан Засгийн газрын тэргүүнийг муухай харагдуулах улс төр хийлээ гэж гүтгэж байна гэсэн юм. Тэрбээр “Л.ЭнхАмгалан сайд бялдуучилж гүйж байгаад Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбумыг хуваарилуулсан байх. Харин манай жагсаалтын “онц сурлагатан” гишүүд ухаж байгаад олж, нөгөөдөө үзүүлснээр намын даргынхаа өмнө гэмтэн боллоо. Манай 30-ийн бүлгийг эмэгтэй гишүүдээр дамжуулан Засгийн газрыг огцруулах ажиллагаа өрнүүллээ гэжхарагдуулах гэлээ” хэмээсэн. Боловсролын сайдыг огцруулчихвал хуралдаа суух юм уу гэхэд “Ерөнхий сайдтай энэ асуудлаар ярилцана” гэв ээ.
Түүнээс гадна УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол, ирэх оны төсвөөс эхлээд хэлэлцэх олон асуудал хүлээгдэж байгаа ч “Төсөв батлах хугацаа болоогүй. Тодотголыг яарч батлах бус, дотор нь нууж оруулж ирсэн “но”-г судалж, илрүүлэх нь ганц, хоёр өдөр чуулганыг хойшлуулахаас чухал. Мөн танхимд суугаад саналаа хэлээд ч асуудлаа шийдэж чадахгүй нөхцөлд бойкот хийх эрх нь улс төрийн намд бий. Олон улсын парламентын засаглалтай орнуудад энэ бол шалгарсан арга” гэсэн юм.
нь Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байсан хүн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.5-д “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыгэсэргүүцэхээс бусад шалтгаанаар нам, эвслийн бүлэг, гишүүн хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Тэгэхээр улс төрийн намууд ирцээр бойкотлохыг хуулиар лав зөвшөөрөөгүйгтэр мэдэж буй. Ямартай ч “30-ийн бүлэг” эхлээд Б.Энхбаяр сайдыг огцруулахад төвлөрч. Гэтэл Ерөнхий сайд Засгийн газрын ХЭГ-ын даргаа хамгаалсан тул өөрийг нь унагахаар санаархаж үзлээ. Өчигдөр өглөө болсон тохиролцооны дараа харин Л.Энх-Амгаланг огцруулчихвал “тайвшрах”-аар шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, болж өнгөрсөн бүхэнд Боловсролын сайд буруутай болж таарч байх шиг. УИХын чуулганы хуралдааны үеэр МАН-ын “эсэргүү бүлэг”-ийнхэн Г.Тэмүүлэнг ХЗДХийн сайдад дэмжиж буйгаа бүгд хэлсэн нь ч тохиролцооны нэг хэсэг биз ээ. Гэхдээ АНын гишүүн Ж.Баярмаа өчигдрийн чуулганы үеэр “МАН-ынхан 38:30-аараа талцаад дайтаад байна. Өчигдөрхөн чуулгандаа суухгүй гэж байсан 30-ийн тал чинь өнөөдөр яагаад ороод ирэв. Ерөнхий сайд та ял наймаалцчихсан юм биш үү” хэмээн асуусан. Үүнд харин Ерөнхий сайд “Өөрсдийнх нь байр суурь байх. Би бол уулзаж, янз бүрийн яриа хэлцэл хийгээгүй. Гэхдээ ирц бүрдсэн байна” гэсэн юм.
Н.УЧРАЛ: БИ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙНА, АН-ЫНХАН ОГЦРУУЛАХ САНАЛАА ОРУУЛ
Өмнө нь Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Засгийн газраа тэргүүл хэмээн сөрөг хүчнээс шаардах үед чуулганы ирц бүрдэхгүй хоёр долоо хонож байв. Энэ удаа хуралдааныг хоёр удаа хойшлуулахтай зэрэгцээд “Ажлаа хийхгүй бол УИХ-ыг тараа” гэсэн байр суурь сонсогдож эхэлсэн. Засгийн газрын тэргүүний зүгээс ч өөрийг нь огцруулна гэвэл УИХ-аар “оролдоно” гэсэн тухай мэдээлэл гарч буй. Тэгвэл Үндсэн хуульд УИХ хугацаанаасаа өмнө тарах хоёр л нөхцөл бий. УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь ийм санал гаргасан, эсвэл Ерөнхий сайдыг томилох саналыг парламентад анх оруулснаас хойш 45, огцруулаад дахин томилж чадахгүй 30 хоновол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санал оруулж болдог. Гэхдээ эдгээрийн аль ч тохиолдолд шийдвэрийг нийт гишүүний гуравны хоёр нь дэмжих учиртай. Ирц бүрдээгүй удсан нөхцөлд хуралдаа суулгүй дэг зөрчсөн гишүүдэд сануулга өгөх, үг хэлэх болон оролцох эрхийг хасахаас илүү зохицуулалт хуульд алга.
Түүнчлэн өчигдрийн чуулганы үеэр Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаар томилж буй хүнээ “Ашиг сонирхлын зөрчилгүй, хурандаа ч, хулгайч ч танихгүй хүн. Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, мэдээлэлтэй ойр” хэмээн тодорхойлоод, авлигын эсрэг тэмцэж, шударга ёс тогтоохын төлөө зоригтой ажиллана гэж итгэж буйгаа хэлсэн. Өөртөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг оруулж ирэх тухай Б.Жаргалан гишүүний асуултад Ерөнхий сайд “Би өөртөө итгэлтэй байгаа. Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлье, эдийн засгийг эрүүлжүүлье гэсэн төсөв өргөн барьсандаа болон намын гишүүддээ ч адил. Тэгэхээр өөртөө итгэл үзүүлэх, эсэхээ чуулганд оруулж ирнэ гэдэг чинь ямар логиктой юм бэ. Миний эрхэд ингэж халдахын оронд огцруулах санал оруулж ирэх бүрэн эрх нь та нарт бий. Гарын үсэгтэй цаас байгаа гэж хэдэн сарын өмнөөс ярьсан, тэрийгээ өргөн барив, товчлуур дараад шийдье” гэсэн юм.
Өөрөө үгүйсгэсэн ч Засгийн газраа авч үлдэхийн тулд Ерөнхий сайд Н.Учрал “30- ийн бүлэг”-тэй тохиролцоо хийх нь тодорхой. Өчигдрийн байдлаас харахад нэг сайдаараа нэмж “туг тахиад” танхимаа авч үлдэхяриа хийсэн байхыг үгүйсгэхгүй. Бас УИХ тарах хүртэл байдал хүндрэхгүй нь ч тодорхой боллоо. Хөшигний ард МАН-ынхан тохиролцсон тул Н.Учралын Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдэл өөрчлөгдөж, салхи эргэв үү. Үйл явдал хэрхэн өрнөхийг харж байя.