Л.Мессигийн баг бүсийн аваргын төлөө тоглоно
MLS-ийн “Интер Майами” баг плей-оффын шөвгийн наймд “Цинциннати” багийг 4:0-ийн харьцаатай яллаа. Л.Мессигийн гоол энэхүү бут ниргэлтийг эхлүүлсэн байна. Уг тоглолтын явцад аргентин шидтэн 17 минутын хугацаанд гоол оруулснаас гадна гурван гоолын дамжуулалт өгсөн супер үзүүлэлтийн эзэн болжээ.
2025-11-27
Шатахуун импортлогч компаниудыг санхүүгээр дэмжинэ
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барив. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах шуурхай шийдвэр гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх гэнэ.
2025-11-27
Дижитал эриний болзоо
Болзооны мөн чанарыг онлайн платформууд үндсээр нь өөрчилжээ. Хүмүүстэй танилцаж, дотносох нь урьд хожид хэзээ ч ийм хялбар байсангүй. Фэйсбүүк, инстаграмм, Тик ток зэрэг өргөн хэрэглээний платформоос гадна төрөл бүрийн болзооны аппликэйшнээр дамжуулан хүмүүс хоорондоо холбоо тогтоож, болзож буй. Тэр байтугай, эдгээрийн тусламжтайгаар гэр бүл зохион, насан туршийн хамтрагчаа олсон нь ч цөөнгүй бий шүү дээ. Ингээд дижитал эриндэх хайр сэтгэл, болзооны харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэ содон хандлагын талаар сонирхуулъя.
2025-11-27
Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий эрхмүүдэд өчигдөр төрийн дээд цол, одон, медальхүртээлээ. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламд Төрийн тэргүүн Хөдөлмөрийн баатар цол олгож, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон домог зүй, бэлгэдлийн цуврал судалгаандаа суурилсан онол, үзэл баримтлал боловсруулсан, олон арван бүтээл туурвин, Төрийн хар, цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг, чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан түүний хувьнэмрийг ийнхүү үнэлжээ.
2025-11-27
28 нэр, төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийг цахимжуулна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар иргэн, аж ахуйн нэгжид олгодог байгаль орчны зөвшөөрлийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгох зорилтын хүрээнд ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Тус ажлын хэсэг хуралдаж, яамнаас олгож буй нийт 28 нэр, төрлийн тусгай болон энгийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалтыг шинэчлэн, холбогдох хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, мэдээллийн санг нэгтгэн “И-Монголиа”-гаар дамжуулан нэг цонхоор хүргэж, давхардсан шат дамжлага, шаардлагагүй бичиг баримтыг цөөлөхөөр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх гэнэ.
2025-11-27
“Сургуулийн орчинд электрон тамхи борлуулахыг хориглоё”
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй холбоотойгоор өчигдөр эмч, багш нар болон эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийв. Тэдсургуулийн насныхан буюу ахлах, дунд ангийнхны электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн, бүр бага ангийн сурагчид ч татах болсон тухай дурдлаа. Тухайлбал, нийслэлийн 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишиг “Сургуулийн орчинд электрон тамхины хэрэглээ гаарлаа.
2025-11-27
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томиллоо
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. Шинэ удирдлага С.Мөнхсүх нь 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа эхлүүлэх аж. Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.
2025-11-27
Монгол Улс 2026-2029 онд Дэлхийн өвийн хорооны гишүүнээр ажиллана
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд 2026- 2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд Монгол Улс нэр дэвшин, нийт 97 орны саналаар анх удаагаа сонгогдов. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо нээлтээ хийсэн ЮНЕСКО-гийн 43 дугаар Бага хурал Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ сарын 24-25-нд үргэлжлэн зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганы үеэр Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын 25 дугаар Ерөнхий Ассамблей хуралджээ.
2025-11-27
Амиа хорловол гэр бүлийг нь шийтгэнэ
Хойд Солонгосын “эцэг” Ким Жон Ун гурван жилийн өмнө “амиа хорлох нь социализмаас урвасан үйлдэл” хэмээн тодотгож орон нутгийн удирдлагууддаа үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг тушаасан. Гэвч ихэвчлэн хэт ядуурал, өлсгөлөнгийн улмаас амиа егүүтгэж байгаа нөхцөл байдалд тохирох шийдлийг удирдлагууд нь хараахан олоогүй бөгөөд жил бүр эл золгүй явдал нэмэгдэх хандлагатай. Бүтэн гэр бүлээрээ амиа хорлосон тохиолдол ч хэдэн арваар тогтохгүй талаар “Миррор” мэдээлж байв.
2025-11-26
“Хаан Чингэл баатар” туулийг хайллаа
Ташрамд дурдахад, Ерөнхийлөгчийн 2019 оны “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн өвөл, хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр баатарлаг туульс хайлдаг болсон билээ. Уг уламжлалт ёслолыг өнөө жил Богд хааны ордон музей, ШУА, МУИС-ийнхан хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
2025-11-25
Вьетнамд хүчтэй аадар борооны улмаас 102 хүн амиа алдав
Вьетнамын өмнөд болон төвийн нутгуудаар олон хоног үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 102 хүн амиа алдаж, 12 иргэн сураггүй алга болжээ. Гамшгийн улмаас улсын хэмжээнд 186 мянга гаруй барилга, байшин эвдэрч, гурван сая орчим толгой мал үрэгдсэнээр нийт хохирлын хэмжээ 300 сая ам.доллар давсан байна. Хамгийн ихээр хохирол амссан муж нь уулархаг бүсэд орших Даклак бөгөөд тэнд 60 гаруй хүн амиа алдсан аж.
2025-11-25
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Цэц шүүв
Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр хэлэлцлээ.
2025-11-25
Малдаа явсан, автомашинтайгаа төөрсөн иргэдийг эсэн мэнд олжээ
Манай улсын нийт нутгийн 97 хувь нь цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-13 см бөгөөд зудын урьдчилсан үнэлгээгээр баруун аймгуудад нөхцөл байдал хүндрэх төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээл сэн билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан. Шуурганы улмаас төөрч, сураггүй болсон 15 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тухайлбал, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн таван сумд 15 иргэн төөрсөн байна. Дуудлагын дагуу орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тэднийг эсэн мэнд олсон бөгөөд найм нь хүүхэд байж.
2025-11-25
"Шинэ Улаангом зах" шатаж, галыг унтраахаар ажиллаж байна
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг "Шинэ Улаангом зах" шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 56 алба хаагч, 8 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
2025-11-25
Таван жилийн хугацаанд гэрлэлт 29 хувиар буурч, салалт таван хувиар өсчээ
Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийнхэн гүйцэтгэсэн байна. Уг судалгааны үр дүнг тус хүрээлэнгийнхэн салбарын яамны удирдлагуудад өчигдөр танилцуулав. 2019 оныг 2024 оныхтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсрэгээрээ таван хувиар өссөн байна.
2025-11-25
“Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн үзэсгэлэнг тольдоорой
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2025” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд дэлгээд байна. Мөн энэ үеэр “Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулан шагнажээ. Ингэхдээ уран бүтээлч, багш, сурагч, оюутан гэсэн дөрвөн ангилалд шилдгүүдийг тодруулав.
2025-11-24