Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх , үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “GIGA санаачилга : Сургууль бүрд интернэт , хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол ” арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа.Энэ үеэр Боловсролын болон Цахим хөгжил , инновац , харилцаа холбооны яам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж , ерөнхий боловсролын сургуулиудыг интернэтээр хангах чиглэлээр МЦХ, “Mobinet”, “Nexmind”, “G-Mobile”, “Kewiko” ком панитай ерөнхий гэрээ байгуулав .
НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2019 онд эхлүүлсэн “GIGA” санаачилга нь 2030 он гэхэд дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбох зорилготой бөгөөд манай улс 2022 онд нэгджээ . Санаачилгын хүрээнд Боловсролын мэдээллийн технологийн төв , “Мэдээлэл холбооны сүлжээ ” ТӨК хамтран орон нутгийн сургуулиудын интернэтийн чанарыг сайжруулснаар сумын төвийн тоон урсгалын хурд 100 мегабитээс нэг гигабит , аймгийн төвийнх нэгээс 10 гигабит болж өссөн байна . Одоогоор ерөнхий боловсролын сургуулиудын 98 хувь нь сүлжээнд холбогдож , дундаж хурд 140 мегабит хүрснээр хөдөөгийн сурагчид нийслэлийнхэнтэй ижил нөхцөлд цахим хичээл үзэх боломж бүрдэв .
Э.Сондор