Боловсролын салбарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9 дү гээр заалтын хүрээнд оруулах хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламжид татварын хөнгөлөлт үзүүлэх нийтлэг шаардлагыг шинэчлэн боловсруулж буй талаар Боловсролын яамнаас мэдээлэв. Хуулийн хүрээнд 2025 онд гаргасан Боловсролын сайдын А/189 журмыг шинэчлэхээр иргэн, аж ахуйн нэгжийнхнээс энэ сарын 28 хүртэл санал авах юм байна.
Журмын хэрэгжилтэд тулгарч буй асуудал, баримт бичиг, бүртгэл, тайлагналын шаардлага, татварын хөнгөлөлтийн шалгуурыг сайжруулах санал, хөрөнгө оруулалт, хандив, дэмжлэгийг илүү үр дүнтэй зохион байгуулах шийдэл зэрэгт санал авах аж. Аж ахуйн нэгжүүдийн боловсролын салбарт үзүүлэх хандив, тусламжийг нэмж чадвал Боловсролын зээлийн сангийн эх үүсвэрийг ч төрөлжүүлэх талаар салбарын яамнаас нь мэдэгдсэн билээ. Ташрамд, 2025 онд боловсролын салбарт хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив, тусламж үзүүлсэн 36 аж ахуйн нэгжийн нийт 9.3 тэрбум төгрөгийн дүн бүхий материал, холбогдох нотлох баримтыг баталгаажуула, Татварын ерөнхий газарт хүргүүлсэн гэнэ.
Ч.Цэлмэг