Их, дээд сургуулийн хичээллэх хугацааг хойшлуулах нь
Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. COP17 болох бүсчлэл дэх нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэхээр болов.
Уржигдар 14 цаг 00 мин
Физикийн олон улсын олимпиадад манай сурагчид түүхэн амжилт үзүүллээ
Манай сурагчид хими, биологи, физикийн олон улсын олимпиадад амжилттай оролцжээ. Тодруулбал, Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 10-19-нд зохион байгуулсан химийн олон улсын 58 дугаар олимпиадад 90 гаруй орны 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорьсноос “Шинэ Монгол” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Мэндбаяр, “Бага тэнгэр” сургуулийн сурагч М.Одгэрэл нар мөнгө, “Шинэ Монгол”-ын 11 дүгээр ангийн сурагч Н.Ариунгоо, “Сант” сургуулийн сурагч Б.Мөнх-Энэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.
2026-07-20
Орхон аймгийн 21 сургуульд шүд угаах булан тохижуулах нь
Орхон аймгийнхан ерөнхий боловсролын сургуулиуддаа шүд угаах булан тохижуулж эхэлснээ мэдээллээ. Уг төслийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хандиваар хэрэгжүүлж буй бөгөөд төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн дөрвөн сургуулийн хичээлийн 26 байранд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон 4-5 угаалтуур бүхий шүд угаах буланг шинээр байгуулах аж. Ингэснээр сурагчид өдрийн турш амны хөндийн эрүүл ахуйгаа сахиж, шүдээ зөв угаах дадлыг сургууль дээрээ эзэмших юм.
2026-07-07
Элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд “Монголын түүх”- ээр эхлүүллээ
Энэ оны элсэлтийн шалгалтыг улсын хэмжээнд өчигдөр эхлүүллээ. Монголын түүх, англи хэл, хими, газар зүй, нийгэм судлал, биологи, математик, физик, орос хэл, монгол хэл гэсэн 10 хи чээлээр шалгуулах боломжтой бөгөөд энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн 30, орон нутгийн 25, нийт 55 шалгалтын төвд Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулж байна.
2026-06-26
ШУТИС төгссөн юм хойно алзахгүй биз дээ
Шижигнэсэн 2197 залуу өнөөдөр доктор, магистр, бакалаврын зэргээ хамгаалж, мэргэжлийн дипломоо гардлаа. Тэдний найм нь доктор, 294 нь магистр юм. Мөн 1887 оюутан сургуулиа амжилттай төгсөж, бакалавр хэмээх эрхэм алдрын эзэд болов. Тэдгээрийн 152 нь онцлох дипломтой, 37 нь БНХАУ болон БНСУ-ын их сургуулиудтай хамтарсан 2+2 хос дипломын хөтөлбөрөөр суралцан төгсөж байна.
2026-06-22
Хиймэл оюуны 500 багш олон улсын гэрчилгээ гардан авчээ
“Үндэсний хиймэл оюуны аян” хөтөлбөрийн хүрээнд 500 багш бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт өндөрлөж, төгсөлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Тэд AI болон санхүүгийн удирдлагын мэдлэг, туршлагаа бусдад түгээж, өөрсдийн бүтээсэн “Capstone” төслөө танилцуулсан бөгөөд ирэх намраас 20 мянга гаруй сурагчдад хиймэл оюуны боловсрол түгээх гэнэ.
2026-06-03
Бага ангийн сурагчдын үгийн сан өдөрт 1000-аас хэтрэхгүй болжээ
Дижитал эриний хүүхдүүд их, бага хэмжээгээр дэлгэцийн хамааралтай болсоор байгааг СЭМҮТ-өөс анхааруулсаар буй. Ялангуяа хүүхдийг төрсөн цагаас нь дэлгэцтэй нөхөрлүүлсний нөлөөгөөр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больж, гар утас, таблет, зураг зэрэг амьгүй зүйлстэй ярилцаж эхэлдэг гэнэ.
2026-05-15
Хот, хөдөөний сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.8 жилд хүрэв
Ерөнхий боловсролын сургуулиудын хот, хөдөөний сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жилд хүрээд буйг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Уг судалгааг хийхдээ 2022 оны PISA олон улсын шалгалтын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд үүгээр манай сурагчид математикийн мэдлэгээр дэлхийн хүүхдүүдээс 2-3, унших чадвараар таван жил хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон юм.
2026-05-06
Сурагчдад зориулсан сүүний стандарт боловсруулна
“Сүү” хөтөлбөрт энэ оны байдлаар 17 аймаг, нийслэлийн 344 сургууль, 172 цэцэрлэгийн 306 621 хүүхэд хамрагдаж байна. Эл хөтөлбөрт эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр 32 тэрбум төгрөг зарцуулж буй. Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнд MNS 0219:2025 стандарт мөрддөг ч үүнд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хэмжээ, баяжуулалт, савлагааны асуудлыг тусгаагүй байж.
2026-04-28
Нийслэлийн хэмжээнд англи хэлний 210 багш дутагдалтай байна
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг чадавхжуулах болон дутагдлыг нөхөх арга хэмжээний талаар танилцуулав.
2026-04-22