Баримт 1. 2025 оны аравдугаар сарын 12
Цахим орчинд телеграмм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй Б.Т-ийг Сонгинохайрхан дүүргийн нутгаас баривчиллаа. Б.Т нь фэйсбүүкт хуурамч зар оруулж, сугалаа зо-хион байгуулж, иргэдийг телеграммаар даалгавар гүйцэтгүүлэн залилсан байж болзошгүйг цагдаа нар илрүүлэн шалгаж буй. Урьдчилсан байдлаар сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Баримт 2. 2025 оны аравдугаар сарын 16
“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж, орлоготой болоорой” гэх зарын дагуу цахимаар холбогдсон иргэд 163 сая төгрөгөө алджээ. Эл хуурамч зарын дагуу 31-34 насны таван иргэн залилуулсан байна. Энэ мэт залилах төрлийн гэмт хэрэг өдөрт 25-30 удаа бүртгэгддэг аж.
Баримт 3. 2025 оны аравдугаар сарын 23
Цахим орчинд 2020 оноос “Өвс тэжээл зарна”, “Орон сууц түрээслүүлнэ”, “Шатахуун зарна”, “Валют солиулна” зэрэг хуурамч зар оруулж, телеграмм ашиглан иргэдийг залилж байсан 33 настай, эмэгтэй Б.С-ыг Баянгол дүүргийн нутгаас баривчлав. Тэрбээр 52 удаа эрэн сурвалжлагдаж байжээ. 2023 оноос хойш улсын хэмжээнд 12 удаа эрэн сурвалжлагдсан байна.
Баримт 4. 2025 оны аравдугаар сарын 28
23 настай, эрэгтэй Б гэх иргэн цахим орчинд өмнө нь хандив, тусламж хүссэн иргэдийн эмзэг мэдээллийг ашиглан “Батка Батка” гэх фэйсбүүк хаягаар 282 хүнийг залилжээ. Бусдын хандив, тусламж хүссэн мэдээллийг цахим орчноос авч өөрийн болон хамаарал бүхий этгээдийн дансыг байршуулан зориудаар иргэдийг залилах үйлдлээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлсэн гэнэ. Энэ он гарснаас хойш цахимд орчинд иргэдийн хандив, тусламж хүссэн мэдээллийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн 921 тохиолдол бүртгэгджээ.
ЦАХИМ ЗАЛИЛАГЧИД ХЭНИЙГ Ч ӨРӨВДӨХГҮЙ
Улаанбаатар хотын иргэдийн 85.3, орон нутгийнхны 67.6 хувь нь интернэт хэрэглэж буйг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс мэдээлсэн юм. Тодруулбал, Монгол Улс 3.5 сая хүн амтай ч интернэт хэрэглэгчийн тоо 4.5 сая. Өөрөөр хэлбэл, зарим хүн хоёроос дээш ухаалаг төхөөрөмжөөр интернэтэд нэвтэрч байна. Гэтэл хүн амын 43.8 хувь нь цахим, 21.3 хувь нь кибер аюулгүй байдлын ур чадвар эзэмшсэнийг Өрхийн болон хүн амын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний 2022 оны түүвэр судалгаанд дурджээ. Энэ нь ухаалаг төхөөрөмж, интернэт хэрэглэгчид аюулгүй байдал, эрсдэлээс өөрийгөө хамгаалах ур чадвар сул буйг харуулж байна. Нэг ёсондоо технологийг зөв ашиглахгүй бол цахим залиланд өртөх магадлал өндөр байх нь.
2025 оны эхнийесөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад 15 мянган залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 35 хувийг эзэлж буй аж. Түүнчлэн цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 87 хувьньзалилах гэмт хэрэг. Эл төрлийн гэмт хэрэг улам бүр “цэцэглэсээр”, хохирлын хэмжээ өссөөр байгааг цагдаагийн байгууллагынхан байнгаанхааруулсаарбайна. Нэг сонирхолтой тоо хэлэхэд, манай улсад 2015 онд цахим залилангийн ердөө 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол үүнээс арван жилийн дараа буюу энэ оны эхнийесөн сард 9755 болж огцом нэмэгджээ. Үүний улмаас 53 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гэрлийн хурдаар өсөж буй цахим гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй. Тэр дундаа цахим аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэг тааруу, амар хялбар аргаар мөнгө олох хүсэл, сонирхолтой хүмүүс эл гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр.

ОРОН НУТГИЙНХНЫГ “ОНИЛСОН” ГЭМТ ХЭРЭГ
Цахим залилагчиддэлхийн хаанаас ч орон зайгүл хамааран өгөөшөө шиддэг. Ялангуяа улирал, цаг үеийн байдалд тохируулан, хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нарийн аргаар ажилладаг аж. Тухайлбал, шатахууны хомсдол үүсэнгүүт “Шатахуун зарна” хэмээн хуурамч зар байршуулж иргэдийг залилав. Мөн “Машины оношилгоо дарж өгнө” гэсэн утгатай мэдээлэл цахимд байршуулан 270 орчим иргэнийг хууран мэхэлж, мөнгө авсан хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн намрын улиралд цэцэрлэг, сургуульд оруулж өгнө, хашаа, байшин, орон сууц, оюутны дотуур байр түрээсэлнэ, өвөл дөхөөд ирэхээр өвс, тэжээл, сайжруулсан түлш зарна гэх зэрэг хуурамч зар байршуулж, иргэдийг ихээр хохироох явдал түгээмэл гарч байна. Үүнийдотор онлайн захиалгын луйвар хамгийн ихээр бүртгэгддэг ажээ. Онлайн дэлгүүрээс бараа, бүтээгдэхүүн захиалж хохирох тохиолдол хаа сайгүй. Иргэдийн хэрэгцээ, шаардлага, итгэл үнэмшилд тулгуурлан тэтгэвэр тэтгэмжид хамруулна, зээлийн аппликэйшнийэрх нэмэгдүүлж өгнө гэх мэтээр иргэдийг залилж, хохироосоор. Энэ байдал улам даамжирч, орон нутгийг иргэдийг “онилох” болсон гэнэ. Тухайлбал, нэгэн аймгийн залуу малчин БНХАУ-ынЭрээн хотоос том машин захиалж байна гээд 60 сая төгрөгөө луйвардуулсан хэрэг гарчээ. Ухаалаг утсаа зөв ашигладаггүй элдэв хуурамч мэдээллийг нягталж, цахим халдлагаас сэргийлэх мэдлэг, мэдээлэл тааруу иргэдийг “бай”-гаа болгож, тэдний амьдралын хэв маягт тааруулан хуурамч зар ихээр үйлдэж, халаасыг нь “сэгсрэх” явдал нэмэгдсээр буйюм. Нэг залилагч этгээд бусдаас 2.8 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэхээр ой тойнд багтамгүй. Бусдыг хохироож, мөнгө олохыг амьдралынхаа эх үүсвэрээболгочихсон нөхөд ч цөөнгүй. Ийм гэмт хэрэг үйлдэгчид Эрүүгийн хуулиар ял, шийтгэл оноодогюм. Залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай байна. Энэ он гарснаас хойш одоогийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2318 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 1591 гомдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тухайлбал, залилагчдын 11.4 тэрбум төгрөгийн гүйлгээг царцаан, 617 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг прокурор, шүүхийн байгууллагынхантай хамтран нөхөн төлүүлжээ.
ОЛЗ ХАЙГЧДЫН ӨГӨӨШ БОЛСООР БАЙХ УУ
Өдөрт хэдэн арваараа үйлдэгдэж, зэрэг зэрэг олон хүнийг хохироож буй цахим залилантай цагдаагийн байгууллагынхан дангаараа тэмцээд хүчрэхгүй нь ойлгомжтой. Үүнээс сэргийлэх хамгийн гол арга нь иргэд хувийн мэдээллээ хамгаалдаг, цахим орчинд аюулгүй байдлаа хангадаг, нягталдаг байх нь чухал. Ядаж л аливаа зарын дор утасны дугаараа бичихгүй, сэжиг бүхий олон тоотой дугаараас залгахад авахгүй байх, дансаа бусдад түрээсэлбэл хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэх учиртай.
Технологийн хөгжлийгдагаад энэ төрлийн гэмт хэрэг дэлхий нийтийн асуудал болоод буй. Үүнийг хууль, эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэж, иргэдээ хамгаалсан улс цөөнгүй. Тухайлбал, Сингапур 2022 оноос “An¬ti-Scam command” хөтөлбөр хэрэгжүүлжээ. Цагдаагийн байгууллага болон банк, үүрэн телефоны кампаниуд хамтарч “Anti-Scam” төв байгуулснаар 2023 онд цахим залилангийн тоо 15 хувиар буурсан гэнэ. Хэрэв хэн нэгэн сэжигтэй линк дарвал банк автоматаар дансыг нь түр хаадаг аж. Мөн Япон Улс хиймэл оюун ашиглан дуудлага болон зурвасыг автоматаар шалгаж, залилах магадлал өндөр бол иргэнд анхааруулдаг системийг 2023 оноос туршиж байна. Туршилтын хугацаанд дуудлагаар хийгддэг залилан 40 хувь буурсан гэнэ. Харин манай улс иргэдэд чиглэсэн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлдэг ч дорвитой үр дүнд хүрэхгүй л байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн технологийн талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулахгүй бол олз хайгчдын өгөөш болсоор байх нь. Санаатайгаар, өрөвдөх сэтгэлгүйгээр гэмт хэрэг үйлдэж буй цахим залилагчид оноох ял, шийтгэлийг ч эргэн харах цаг болжээ.
Б.УУГАНБАЯР: Цахим залилагчид тоон ул мөр үлдээдэг
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Цахим залилангийн гэмт хэрэг голдуу ямар төрлөөр илэрч байна вэ?
-Манай улсад үйлдэгдэж буй гурван гэмт хэргийн нэг нь залилан байна. Энэ онд нийт 38 мянган гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 15 мянга орчим нь залилан. Үүний 80 гаруйхувь нь цахим орчинд үйлдэгдсэн. Тухайлбал, телеграммаар даалгавар биелүүлэх, фэйсбүүк хаягт нь нэвтэрч, мөнгө гуйх, хандив, тусламж зохион байгуулах, онлайн бараа, үйлчилгээний захиалга авах зэргээр олон төрлөөр иргэдийг хууран мэхэлж байна. Мөн цаг үе, улиралд тохируулан хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн хууран мэхлэх байдлаар залилахболсон. Хүмүүс саяхан зургаа 3D болгон стори оруулсан даа. Гэтэл үүнийг нь баримал хэлбэрээр БНХАУ-аас захиалж өгнө гэх зэргээр залилах жишээтэй. Цахиморчинд юу трэнд болж байна, түүнийг нь санал болгох зэргээр итгэл үнэмшил төрүүлж, залилах тохиолдол цөөнгүй. Мөн бадмаараг, индранил чулуу зарна хэмээн лайв хийж, иргэдийг хохироосон хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагынхан үнэн төрхийг нь илчлээд ирэхээр алт болгоод өөрчлөх жишээтэй. Царайгаа гаргахгүй, түрээсний данс ашиглах зэргээр ижилхэн арга барилаар үйлддэг.
-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт ямар байна. Цахим залилагчид ул мөр үлдээдэг үү. Тоон ул мөр гэж ярьдаг шүү дээ.
-Үлдээлгүй яах вэ. Гэмт хэрэг болгон цаанаа ямар нэг ул мөр заавал үлдээдэг. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол тоон ул мөр үлдээсэн байдаг. Тухайлбал, IP хаяг нь хаанаас холбогдож буйг тогтоох, мөнгөө цахимаар шилжүүлсэн, эсэх гээд олон ул мөр үлдээдэг. Сүүлийн үед дансаар шилжүүлж авахаас илүүтэй цахим мөнгө болгон хувиргаж, олон улсын цахим санд шилжүүлээд гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчдын мөнгийг дэлхийн криптовалют болгожгаргаад крипто хэтэвч рүү шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарах болсон учир цагдаагийн байгууллагаас бүтцийн өөрчлөлт хийж, Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийг Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар болгон өргөжүүлсэн. Үүн дотроо Мөрдөн шалгах, Эрүүгийн цагдаагийн хэлтэс гэж салгасан. Ингэснээр эрүүгийн цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, цахим орчин дахь залиланг шууд илрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон юм. Тухайлбал, эл гэмт хэрэгтэй шуурхай тэмцэж буйн илрэл нь сүүлийн нэг сард гэхэд олон удаа эрэн сурвалжлагдсан, урт хугацаанд цахим залилан үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа. Гүйцэтгэх ажиллагааны шугамаар мөрдөөд эхлэхээр цахим дахь лайв худалдааны залилан буурсан. Гэхдээ цахим залилан нь хил хязгааргүй үйлдэгддэг учраас Монголоос биш, өөр орноос нэвтрэх, гадаад улсын серверээр дамжуулан луйвар хийх явдал гарсаар. Мөн цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 онд Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс байгуулан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах арга хэмжээг банк, санхүүгийн салбартай хамтран хэрэгжүүлж байна.