2024 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Иргэд НӨАТ 10 хувь төлөөд хоёр хувийг нь улирал тутам буцаан авдаг билээ. Энэ удаагийн буцаан олголтоор нийт 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөг олгох юм байна.