ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Улаанбурхан өвчний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улаанбурхан өвчнөөр өвдөх хүний тоо нэмэгдэж байна. Нэг харамсалтай мэдээ байна. Уг халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр үүрээр эндсэн. Ийм харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Эмгэнэл илэрхийлье. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, маш хүнд байдалтай. 2-3 эмнэлэг дамжсан, сар гаран хатгаатай байсан. Биеийн байдал хүнд эмнэлэгт ирсэн" гэлээ.