Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Сувилахуйн албанаас хамтран сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний мэдлэг дадлага, ур чадварыг сайжруулах, мэргэшүүлэх зорилготой эмнэл зүйн сургалтын хоёр дахь өрөөг салбар эмнэлэгт шинээр байгуулж, ашиглалтад орууллаа.
Эмнэл зүйн сургалтын өрөөг эм, эмнэлгийн хэрэгсэл болон нарийн загварчилж дүрсэлсэн, биет загваруудын муляж буюу анатомийн модель, тусламж үйлчилгээний дуураймал орчин, цахим технологи зэргээр иж бүрэн тохижуулж, сургалтад нийцсэн тохитой орчныг бүрдүүлж өгсөн байна.
Энэхүү өрөө нээгдсэнээр сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр ажилд орсон мэргэжилтнүүдэд дадлагажих орчин болох төдийгүй сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах боломж бүрдлээ.