МСНЭ)-ийн XIX их хурлыг энэ ням гарагт зохион байгуулахаар товлосон. Тус хурлаар эвлэлийн удирдлагыг сонгох бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр ерөнхийлөг чийн сунгаанд Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нэрээ дэвшүүлэх гэнэ.
Журмын дагуу МСНЭ-д гишүүнээр элсээд хоёр ба түүнээс дээш жил болсон, сүүлийн хоёр жилийн хугацаанд татварын өргүй гишүүд их хуралд сонгох, сонгогдох эрх эдлэх юм. Төлөөлөгчийн мандатыг олгохдоо 8-10 гишүүн тутамд нэг ногдохоор тооцжээ. Тэгвэл Монголын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнуудын холбооноос МСНЭ-д хандан албан бичиг хүргүүлсэн байна. Үүнд “МСНЭ-ийн дүрмийн 1.1-д зааснаар тус байгууллага нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, мэргэжлийн холбоодын сайн дурын эвлэлдэн нэгдсэн үндэсний хэмжээний мэргэжлийн төв байгууллага мөн гэж заасан. Манай холбоо нь энэхүү шалгуур, шаардлагыг бүрэн хангасан. Иймд холбооны төлөөллийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцох эрх, мандат олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2019 онд байгуулсан тус холбоо нь төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж буй 200 гаруй сэтгүүлч мэргэжилтэй хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтныг эгнээндээ нэгтгээд буй аж. Гишүүдийн олонх нь эл салбарт таваас дээш жил ажилласан туршлагатай төдийгүй МСНЭ-ийн үйл ажиллагаанд тогтмол оролцож, татвараа хугацаанд нь төлж ирснийг албан бичигтээ тодотгожээ.