Монголбанк эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, иргэдийн бодит орлогыг хамгаалахын тулд одоогийн зургаан хувийн инфляцын зорилтыг дунд хугацаанд бууруулж, 2027 он гэхэд таван хувь орчимд тогтворжуулах бодлого барьж буйгаа Төрөөс мөнгөний талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өнгөрсөн баасан гарагт танилцуулахдаа мэдээллээ.
Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал, худалдааны дайн зэрэг гадаад шок давамгайлж буй энэ үед макро эдийн засгийн тэнцвэрийг хадгалах, уналтаас сэргийлэх, тогтворжуулах нь гол сорилт болж буй бол харин дотоодод банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэт өсөлт, өрийн дарамт санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байгааг эдийн засагчид энэ үеэр дурдав.
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд хөрөнгийн бүтцийг төрөлжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлогыг шинэчлэх, иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд анхаарахаар мөнгөний бодлогын баримт бичигт тусгажээ.
М.Гэгээ