Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол 2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр бүртгэгджээ. Үүнээс хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр батлагдаж 1 хүн нь нас барсан Талаар ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Өвдсөн хоёр хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нэгдсэн эмэглэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаас, Эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байна. Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна. Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байна.