Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. Угаарын хийн хордлогыний улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 59 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барсан байна. Тодруулбал, нийт угаартсан тохиолдолыг байршилаар нь авч үзвэл Сонгионохайрхан дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэг долоо, Налайх дүүрэгт хоёр, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт 14, Орхон аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл, тухайн хоёр иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй байна хэмээн Нийслэлийн эрүүл мэндий үндэсний төвөөс мэдээллээ.
