Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн талаар Засгийн газраас тодорхой шийдвэр гаргалаа. Эрдэнэт, Санйшанд, Оюутолгойд зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулъя гээд олон жил ярьсан. 1980-аад оноос энэ үйлдвэрийг ярьж эхэлсэн. Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар энэ ажлйг хэрэгжүүлэхээр захирамж гаргаж, ЗГХЭГ-ын даргад энэ ажлыг хариуцуулсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, дүрэмд өөрчлөлт оруулан Гүйцэтгэх захирлыг томилсон байдаг. ТЭЗҮ-г боловсруулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Шинжлэн ухаан технологийн зөвлөлөөр батлуулж чадлаа. Гүйцэтгэгийг холбогдох яамдын саналыг авч нэгтгэсэн. Тодорхой шийдэл, санал гаргаж өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Мөн жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар тооцож байна. Хөрөнгө оруулалт 800 орчим сая ам.доллар байх болов уу гэж ТЭЗҮ-д тусгагдсан.
Олон улсын туршлагатай, өөрийн гэсэн технологитой, менежменттэй, техниктэй компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Нэгдүгээр сарын 15 хүртэл санал авна. Шаардлага шалгуур нийцэх эсэхийг 500-гаас дээш тэрбумын хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, гэрээ хийдэг. Энэ хүрээнд тогтвортой байдлын гэрээ хийгдэнэ. Давуу байдал үүсгэхгүйгээр нээлттэй, ил тод явуулах шаардлагыг тавьж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын нээлтэйгээр явуулна. Аливаа зүйл ил тод байснаар шударга явуулна. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааны яамтай хамтран олон улсад нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт явуулна" гэх мэдээллийг өглөө.