МУБИС энэ хичээлийн жилээс “Сэтгэл судлал Бага нас ны хүүхдийн сэтгэл зүйч” бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 59 оюутан суралцаж байна. Тус хөтөлбөр нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах мэргэшсэн сэтгэл зүйч бэлтгэж, хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж, үйлчил гээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.
Амьдралын эхний зургаан жилд хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн хөгжил эрчимтэй явагддаг. Энэ үед хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээг тодорхойлж, тулгамдаж болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай дэмжлэгийг эрт үзүүлэх нь цаашдын суралцах чадвар, харилцаа, сэтгэл зүйн сайн сайхан байдалд чухал нөлөөтэй. Тиймээс бага насны хүүхдийн сэтгэл зүйч бэлтгэх нийгмийн хэрэгцээнд үндэслэн уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Сургалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд оюутнууд нийт 135 багц цаг судалж, бакалаврын зэрэг эзэмшинэ. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн болон хөгжлийн сэтгэл судлал, ажиглалт, үнэлгээ, хэл яриа, танин мэдэхүй, нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжил, тоглоомын сэтгэл зүй, зөвлөгөө зэрэг хичээл судална. Мөн сургалтын төлөвлөгөөнд 14 багц цагийн дадлага тусгасан бөгөөд оюутнууд хүүхдийн судалгаа, оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө, засал болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад дадлага хийж, онолын мэдлэгээ бататгах юм. Ингэснээр хүүхдийн хөгжлийн хэрэгцээг үнэлэх, гэр бүл, багш болон бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллах мэдлэг, чадвар эзэмших аж.
У.Сүрэн