Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээлийн жилийн бүтцэд сурагчдын дунд урлагийн наадам зохион байгуулахаар төлөвлөн, ихэнх нь энэ сарын сүүлч, ирэх сарын дундуур дүгнэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор сурагчид хичээлийн бус цагаар анги танхимдаа бэлтгэлээ базааж буй. Энэ үед Орхон аймагт харамсалтай хэрэг гарч, 11 настай сурагч охин амиа алдлаа. Тус аймгийн төв буюу Баян Өндөр сумын Дэнж багийн нутаг дахь МУИС-ийн салбар сургуулийн урд талын замд энэ сарын 23ны 18.40 цагийн үед уг осол гарчээ. Хэргийн газрын үзлэгээр тус аймгийн иргэн Д.Х “Хьюндай соната” загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарц гүй хэсгээр зам хөндлөн гарч явсан охиныг мөргөж, амийг нь хохироосон байна. Талийгаач охины ангийнхан урлагийн үзлэгтээ бэлтгэж байгаад тараад явж байхад осол болжээ. Энэ харамсалтай явдал тай холбоотойгоор Орхон аймгийн зарим сургууль урлагийн үзлэг зохион байгуулахаа түдгэлзүүлж, хойшлуулж буй аж.
Г.Орчлон