АНУ-ын Невада мужийн Рино хотод энэ сарын 14-25-нд болсон мастеруудын төрөлжсөн хэрэгсэлтэй пауэрлифтингийн ДАШТ-д оролцсон Монголын шигшээ багаас эмэгтэйчүүдийн M2 ангиллын 84 кг-ын жинд “Стронг” клубийн тамирчин Д.Мөнхцэцэг суулт, хэвтээ шахалт, газраас таталтын төрөлд тус бүр түрүүлж, дэлхийн аваргаар тодров. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулдаг дотоодын чансаа өндөр тэмцээнд жиндээ тэргүүлэн тус тэмцээнд оролцох эрх гарджээ. Тэрбээр өнгөрсөн жил Туркийн Истанбул хотод зохион байгуулсан хэрэглэлтэй пауэрлифтингийн тивийн тэмцээнд тэргүүлсэн юм.
Эрэгтэйчүүдээс С.Энхбат М2 ангиллын 74 кг-д суултын төрөлд алт, шахалт, таталтынхад нийлбэр дүнгээр мөнгөн медалийн эзэн болсон юм. Түүнтэй хамт эл ангилалд өрсөлдсөн тамирчдаас 66 кг-д Г.Батчулуун гурван төрөлд нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, С.Энхбат 74 кг-д суултынхад алт, Д.Мөнхтуул 83 кг-д шахалт, таталтынхад нийлбэр дүнгээр мөнгөн медаль зүүв.