БНСУ-ын Гванжу хотод болсон ахмад бадминтончдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын баг оролцлоо. 16 орны 457 тамирчин 10 насны ангилалд хурд хүч сорьж, ширүүхэн өрсөлдөн сонирхолтой тоглолт өрнүүлэв. Тус тэмцээний эхний дөрвөн өдрийн тоглолтод манайхаас 65-аас дээш насныхны ганцаарчилсан төрөлд Л.Тунгалагсарантуяа, Д.Алтанцэцэг, П.Жаргалханд, холимог хосынход Ж.Өлзийхутаг, Г.Батсайхан, П.Жаргалханд, Д.Алтанцэцэг нар хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн 55 насны эмэгтэйчүүдийн хос тоглолтод Б.Болормаа, Ж.Пунсалдулам, 60 насныхны ганцаарчилсан төрөлд Б.Болормаа, Ж.Пунсалдулам, Б.Мөнхсайхан, Н.Чимэддорж, Т.Мөнхжаргал, Л.Тунгалагсарантуяа нар III байрт шалгарч, амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Багийн нэгдсэн дүнгээр Австралийн тамирчид (хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл) нийт 12 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Индонезийн тоглогчид удаалан, БНСУ, Малайзынх III байр эзэлсэн байна.