- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Фракцын “зодоон”-д сэнсэрсэн хотын улс төр
“Хотын төсөвт асуудал байвал түүнийг баталсан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Улаанбаатар хотыг удирдах дээд шатны байгууллагатай ярих хэрэгтэй. Хотын даргатай биш. Нийслэлийн ИТХ ээлжит бус IX хурлаар үнэмлэхүй олонхын саналаар баталсан төсөв шүү. Баянзүрх дүүргийнхэн бүтээн байгуулалтаа хийж, нийслэлд орлого нэмж төвлөрүүлэхдээ анхаарахын оронд албан тушаалд шунасан хувь хүний төлөө жагсах нь буруу.
2026-03-16
Эрх мэдлээрээ түрээ барьж, “аюулгүй бүс”-д халдагсад
Хувь хүний орон зайн талаарх ойлголт тааруугаас монголчууд өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулах явдал цөөнгүй. Гэтэл энэ нь бүр хил хязгаар давж, хотын даргаасаа эхлээд айлын гэрт “дайрч” ороод дайлуулж цайлуулан, төрсөн жил, төөрөг заяаг нь хүртэл яриулдаг моод дэлгэрэв.
2026-03-13
Тэтгэврийн реформ мартагдаж, түүнийг бүрдүүлэгчид цөөрчээ
“Би барилгын зураг, төслийн компанид ажиллаад дөрвөн жил боллоо. Үндсэн цалин 2.5 сая. Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 2-2.1 сая төгрөг бэлэн авдаг. Хэдийгээр би залуу ажилтан, ажилд ороод удаагүй ч тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн нөхөн олговор зэргийг судалж, ойлгохыг хичээдэг. Хүн бүр л хөгширнө бас хөдөлмөрийн чадвараа ч алдах магадлалтай учраас тэр.
2026-03-12
Алтны үнэ өссөөр, алт цэвэршүүлэх үйлдвэрээ ярьсаар байх уу
Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай Засгийн газрын тогтоол баталсны 28, Бүгд Найрамдах Казахстан Улсын 30 сая ам.долларын өртөг бүхий алт, мөнгө цэвэршүүлэх патентыг үнэгүй эзэмших гэрээ байгуулж, Сонгинахайрхан дүүргийн XXXII хорооны нутагт тус улстай хамтран үйлдвэр барих газраа товлосны долоон жилийн ой энэ онд тохиож байна. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас байгуулсан ажлын хэсгийнхэн цэвэршүүлэх үйлдвэрийг судлахаар ХБНГУ-д ажиллажээ.
2026-03-10
Шүүхийн шийдвэр сошиалд бус, хуульд “таалагдах” учиртай
Цахим орчинд олны анхаарал татсан гэмт хэргүүдийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж, эсвэл хэргийн зарим нэг баримтыг ил гаргаснаар олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж, улсаараа “шүүгч” мэт авирлах болоод багагүй хугацаа өнгөрлөө.
2026-03-05
Бариагүй байраар барьцаалагчдын луйвар хэрээс хэтэрлээ
БАРИМТ 1: Иргэн О: Би 2021 оны арваннэгдүгээр сард “Баганат өргөө” компанийн V блокт байр захиалсан юм. Гэрэээний дагуу байрыг 2022 оны IV улиралд ашиглалтад оруулна гэсэн ч одоо тав дахь жилийнхээ нүүр үзэж байна. Тус компани Цэдэвсүрэн гэх хүнтэй гэрээ байгуулж, эл блокийг барьж гүйцэтгүүлэхээр болсон юм билээ.
2026-03-03
“Хавдар-2” төсөл удаашралтай ч урагшилж байна
Монгол Улс хорт хавдраар жилд 4000 гаруй иргэнээ алддаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд хорт хавдрын хяналтад 32 979 хүн байсан бөгөөд шинээр 8015 иргэн өвчилж, 4747 хүн нас барсан байна.
2026-02-26
Ажил “уяж”, асуудал төөрүүлдэг ажлын хэсгийнхэн
Монголын төр засгийнхан сүүлийн жилүүдэд аливаа асуудал дэгдэх бүрд хамгийн түрүүнд хийдэг алхам нь “ажлын хэсэг байгуулах” шийдвэр болсон. Улс төрийн хариуцлагаас бултах шилдэг арга нь учраас манайхан ажлын хэсгээр “мэргэшээд” буй гэ хэд болно. Аливаа нэг асуудлаар нийгэмд то моохон хэрэг мандах тоолонд ажлын хэсэг байгуулна.
2026-02-24
Эрчим хүчний салбарын хувьчлалыг ил тод мэдээллээс эхлүүлье
Улс орны эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад эрчим хүч чухал нөлөөтэй. Эрчим хүчний чадал эрэлтээ давахуйц, салбарын үйл ажиллагаа тогтвортой, тасралтгүй байж гэмээнэ бид хөгжил цэцэглэлт, хотжилт, үйлдвэржилтийн талаар ярина. Ялангуяа манай орон шиг огцом хүйтэрдэг, нүүрснээс өөр цахилгаан, дулаан үйлдвэрлэх үндэс суурь, түүхий эд муутай, иргэд нь тархай бутархай суурьшдаг, өргөн уудам газар нутагтай улсад цахилгаан, дулааны хангамж гэдэг иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой амин чухал асуудал.
2026-02-16
Хүлээн зөвшөөрч үл болох харгислал
Хулгай, дээрэм, зодоон цохион хийж болохгүй гэж бид үр хүүхдэдээ захидаг ч бэлгийн хүчирхийллийн талаар, эсрэг хүйсийнхээ хү ний биед дураараа хүрч болохгүй гэдгийг багаас нь хэлж ойлгуулдаг бил үү. Наад зах нь цахим орчинд танихгүй хүнтэй харилцахгүй байх, зураг, бичлэгээ явуулж болохгүй гэдгийг анхааруулан сануулж, нээлттэй ярилцдаг нь хэд бол.
2026-02-13
Сошиалыг дагасан “сохор номингууд”
“Мега төсөл” гэх хоосон хийсвэр, уран зөгнөлт ертөнцийг эрх мэдэлтнүүд өөрсдөдөө зориулан бүтээж, ямар ч хамаагүй аргаар олон нийтийг түүндээ итгүүлэн үнэмшүүлэх гэж улайрсан төр засагтайгаа хамт монголчууд “Мета” компанийн бүрэн эрхшээлд орчихлоо. Ямар ард түмэн байна, тийм төр за саг бүрэлдэнэ гэдэгчлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээг ашиглан улс төрчид, эрх мэ дэлтнүүд тархи угаах пропаганда хийдэг Зохио мол хүлээн зөвшөөрөгдөлтийн онол өнөөгийн манай улсад жинхэнэ утгаараа биеллээ олж байх шиг. “Datareportal”-аас гаргасан мэдээллээс үзэхэд 2025 оны аравдугаар сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгч (олонх нь фэйсбүүк)-ийн тоо 2.7 сая давж, гурван жилийн өмнөхөөс даруй 400 мянгаар нэмэгджээ.
2026-02-02
Хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв цэцэрлэг биш
Жишээ 1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөр анх байгуулсан цагаас нь хойш үйлчлүүллээ. Жил ирэх тусам сайжирдаг байтал улам л дордоод байх юм. “Дээрээс сур” гэсэн гээд сэргээн засахын мэргэжилтнүүд нь ажлын цагаар яваад өгнө.
2026-01-30
Орон нутаг дахь багшийн сургуулиуд тэтгэлгээр “амь зогоож” байна
Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын болон бакалавр, магистр, докторын сургалтыг өнгөрсөн хичээлийн жилд 23 768 хүн төгссөн нь өмнөх оныхоос 13.7 хувиар буурсан дүн болохыг Боловсролын яамны статистикт мэдээлжээ. Тэр дундаа багш мэргэжлээр суралцагч цөөрч, багшлах боловсон хүчний дутагдалд улсаараа орчхоод байгаа юм. Багшлах боловсон хүчин хомсдолтой байгаа нь боловсролын салбар төдийгүй улс орны “толгойны өвчин” болсон.
2026-01-28
Цахилгаан, дулаан гачигдсан өвлийн сургамж
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн дөрөвдүгээр зуух эвдрэлийн улмаас энэ сарын 20-ны өдөр ажиллагаагүй болж, нийслэл Улаанбаатар хот даяар, мөн зарим орон нутагт цахилгааныг хэсэгчлэн хязгаарласан “адал явдалтай” өдрүүд арайхийн ард үлдэв үү гэтэл дахиад нэг зуух нь өчигдөр цоорчхов. Станцад гарсан гэмтэл, саатлыг шуурхай засварлаж дууссан инженер, техникийн ажилтнуудыг Ерөнхий сайд сайшаан, шагнаж урамшуулна гэдгээ мэдэгдэхтэй зэрэгцээд ээлжит явдал тохиосон юм.
2026-01-27
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв үр дүнтэй ажиллаж чадах уу
Засгийн газрын бодлогын хүрээнд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашиг, орчныг сайжруулах зорилгоор “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “Баялгийг маань зөөгөөд дууслаа” гэж ойлгох нь элбэг. Гэхдээ хөрөнгө оруулагчдаа хөөж, зодож, тэр байтугай шоронд хийдгээрээ алдартай, уул уурхайгаас өөр “мөнгө татах” олигтой салбаргүй гэхэд үнэнээс хол зөрөхгүй манай улсад тус төв үр нөлөөтэй ажиллаж чадах, эсэх нь анхаарал татаад буй.
2026-01-22
Монголчлох аргад найдсан монголчууд
Дэлхийн улс орнуудын хүний нөөцийн авьяас, ур чадварыг үнэлдэг “IMD World talent ranking 2025” тайланд Монгол сүүл мушгив. 69 улсын хүний нөөцийн ур чадварын хөгжлийг боловсролын хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөх чадвар, мэргэжилтнүүдийг тогтоон барих нөхцөл боломж зэрэг 31 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд манайх ийнхүү 69-д эрэмбэлэгдсэн юм. Ерөнхийдөө гурван үндсэн ангиллын нийлбэр оноогоор хамгийн муу дүн үзүүлж, “Ур чадвартай хүний нөөц татах” гэсэн анхаарлын тэмдэгтэй ангилалд багтжээ. Биднийг ийн “баян ходоод”-нд ороход иргэдийн амьдралын чанар, ур чадвартай удирдлага болон авьяаслаг хүний нөөцийн дутагдал, эрүүл мэндийн дэд бүтэц, ажиллагсдын урам зориг зэрэг үзүүлэлт хамгийн сул үнэлэгдсэн нь голлон нөлөөлсөн аж.
2026-01-21
Онлайн худалдаа нэрийдлээр татвараас зайлсхийж, далд эдийн засаг үүсгэгчид
Фэйсбүүкийн “дэлгэц асах бүрт” л нэг эмэгтэй “За хөөрхнүүд минь, матрын арьсан цүнхийг хямдруулаад 30 000 төгрөг болголоо. Нэмээд зааны дүрстэй баримал, загварлаг хослол, өндөр болгодог амин дэм, үрчлээ арилгадаг тос зарж байна. Эл дансанд мөнгөө шилжүүлээд, төд удалгүй хүргүүлээд аваарай” хэмээн уянгалуулан хэлж, олон түмнийг уриалан дуудаж байхтай таарах болов. Бүр зөвхөн манай наймаачид л олдог байх гэмээр “Guess” брэндийн оосор бүхий “Coach”ийн цүнх ч зарж байгаа юм билээ. Мэдээж иргэд бизнес хийж орлого, ашгаа сайжруулах нь буруу биш. Иргэн баян бол улс баян ч гэдэг.
2026-01-20