Нийслэлийн харьяа байгууллагуудын ажлын байрны давхардал, хийдлийг арилгана
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд ажлын байрны шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсэг аравдугаар сарын 21, 22-нд нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцэж байна.
2023-10-23
Номын үзэсгэлэнтэй яруу найргийн наадам боллоо
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, Яруу найрагч Тоомойн Очирхүүгийн нэрэмжит “Ирээдүй Алтай” оюутан залуучуудын холбооноос “УРАМ ХАЙРЛА-3” яруу найргийн наадам болон Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй бие даасан, хамтран оролцсон бүтээлүүдээр нь номын үзэсгэлэн гаргаж толилууллаа.
2023-10-23
МАН: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжлээ
Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө хуулийн хүрээнд шийдвэрлэх асуудал байна гэж үзсэн байна. Эдгээр асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанд танилцууулсан. Бүлгийн гишүүд түгжрэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин татвартай холбоотой асуудлыг Засгийн газар олон талаас нь ярилцаж, тооцоо судалгааг сайтар хийх ёстой гэж үзлээ.
2023-10-23
“Олон улсын робот контест-2023” тэмцээнд анх удаа оролцлоо
Тус тэмцээн нь ирээдүйн үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан роботын шинэ технологийг хөгжүүлэх, бизнесийн шинэ загваруудыг нээн илрүүлэх, үнэлэх зорилготой аж. Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд робот ашиглан, 10 төрлийн 44 сэдвийн хүрээнд өрсөлджээ. “Олон улсын робот контест” нь БНСУ-ын томоохон тэмцээнүүдийн нэг бөгөөд тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас санаачилж, Роботын үйлдвэрлэлийг дэмжигч агентлаг, Робот үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг аж.
2023-10-23
Монгол, Хятадын хил орчмын прокурорууд хууль бус хөрөнгийг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлнэ
Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ), БНХАУ-ын Ардын дээд прокурорын газар хооронд 2019 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хил орчмын нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, энэ чиглэлээр хоёр улсын хил залгаа аймаг, мужийн Прокурорын газрууд хамтран ажиллах асуудлыг харилцан тохирч шийдвэрлэсэн юм. Үүний хүрээнд зохион байгуулдаг Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокурорын газруудын 10 дахь удаагийн уулзалт Дорноговь, Сүхбаатар аймагт болжээ.
2023-10-23
“Ажил, амжилтын түүх”-ээсээ хуваалцаарай
Эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой өдөрлөгийг энэ сарын 28-ны өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна.
2023-10-23
Иргэний боловсролын хичээлийн агуулга хүний эрхийг зөрчиж байна
Тухайлбал, сурах бичгийн зураг дүрслэлийн 70 хувь нь эрэгтэй, үлдсэн 30 хувь нь эмэгтэй дүр байжээ. Ингэхдээ эрэгтэй хүнийг баатар, хаан, компанийн захирал гэх мэтээр дүрсэлсэн аж. Харин эмэгтэйчүүдийг хадам ээж, ээж, эгч зэргээр дүрсэлжээ. Энэ бүхнээс үзэхэд өдгөө ашиглаж буй сурах бичгийн агуулга нь охидын өөртөө итгэх итгэлийг бууруулахаар шинжтэй гэж судлаачид үзсэн байна.
2023-10-23
Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож "хөрвүүлсэн" шүүгч нар тайлбар хийлээ
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, зардал гаргаж ашигт малтмалын нөөцийг илрүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн нөөцийг олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхтэй. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй байна.
2023-10-23
Цэргийн алба хаагчдыг “Ойжуулагч” хөтөлбөрт хамруулав
Тиймээс Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч, МУИС, ХААИС зэрэг сургалтын байгууллагатай хамтран энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран цэргийн алба хаагчдыг ойн чиглэлээр сургах “Ойжуулагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусын 40 гаруй нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойжуулагч болон тракторын механикч мэргэжлээр суралцаж, гэрчилгээгээ гардсан талаар ЗХЖШ-аас мэдээлэв. Ингэснээр тэд ойн салбарт ажиллаж, тэрбум мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах боломж бүрджээ.
2023-10-23