Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий таван хүнд өчигдөр цэргийн дээд цол хүртээлээ. БХЯны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Э.Гансүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Ц.Мягмардорж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Батбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан нар ийнхүү Бригадын генерал боллоо.
Мөн энэ өдөр төрийн шагнал, одон медаль олгосон юм. УИХ-ын хэд хэдэн гишүүн Гавьяат цол хүртэх тухай бүрхэг мэдээлэл байлаа. Учир нь тэдэнд шагналыг нь “хаалттай” гардуулсан аж. Хэвлэл мэдээл лийнхэн, сэтгүүлчдийг оруулсангүй. Мөн энэ талаар Ерөнхийлөгчийн болон УИХ-ын хэвлэлийн албадаас ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Ямартай ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Гавьяат хуульч болжээ. Мөн спикер С.Бямбацогт, гишүүн Б.Жавхлан, Т.Доржханд, Д.Ганбат нар ч шагнал хүртсэн гэнэ.