Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс улс орон даяар хэрэгжүүлдэг Хавдрын эсрэг үндэсний аяныг өнөө жил Сэлэнгэ аймгаас эхлүүлснээ мэдээллээ. Уг аяныг улсын хэмжээнд 16, тус аймагт зургаа дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм. Аянаар хүн амын хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах, мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлдэг уламжлалтай.
Өнөө жилийн аяны хүрээнд иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл хүргэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах, эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэнэ. Орон нутагт 2025 онд бүртгэгдсэн хорт хавдрын нийт тохиолдлын 79 хувь нь хожуу шатандаа оношлогджээ. Тиймээс иргэдийг улс даяар үргэлжлэх хавдрын эсрэг аянд идэвхтэй хамрагдахыг ХСҮТ-ийнхөн уриаллаа.
О.Оргилох