Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөллөө

ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө
2023-10-18

Хотын дарга хувийн хэвшлийнхнийг дэмжихээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг болон холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.
2023-10-18

ТҮЦ-ийн орлогыг дээрэмдсэн гэмт хэргийг шуурхай илрүүллээ

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж,
2023-10-18

Хилээр их хэмжээний химийн хорт бодис нэвтрүүлэв

Уг нь холбогдох хууль, журамд зааснаар химийн хорт, аюултай бодис импортолж буй иргэн, аж ахуйн нэгжийнхэн нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн монгол, англи, орос хэл дээрх эх хувь, бусад улсын хэлээр бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргаж, техникийн болон аюулгүйн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Энэ мэт хуулийн наад захын шаардлага хангагдаагүй учраас хууль сахиулах байгууллагынхан химийн хорт бодис их хэмжээгээр нэвтрүүлсэн эмэгтэйд Эрүүгийн хуулийн 24.3-1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа бөгөөд гаалийн байгууллагынхан тухайн бодист шинжилгээ хийж эхэлсэн гэнэ. 
2023-10-18

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар бусдын хөрөнгийг дураараа битүүмжилсэн үү

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Ж.Дариймаагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-10-18

Нохойтойгоо хил зөрчсөн ХБНГУ-ын иргэнийг шүүнэ 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ руу гарахаар явсан герман эр манай хилийг зөрчжээ. Тэрбээр нохойтойгоо өмнөд хөршийн хилээр нэвтрэх гэсэн ч бичиг баримтын зөрчилтэй байснаас болсон уу, оруулаагүй аж. Тиймээс эргэж Монгол Улсын нутаг руу явган алхаж, боомтын бус газраар хилийн торон доогуур шургаж орж ирсэн гэнэ. Хилчид түүнийг саатуулан шалгаж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш-д Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. 
2023-10-18

Гэрээний үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад оруулна

Зарим салбарт гэрээний үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн “Ажлын гүйцэтгэлийн түүх” үүсгэх, тендерт өрсөлдөх байдлын шалгуур үзүүлэлтэд тусгуулах чиглэлээр ажиллаж байна.
2023-10-18

Авто ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулвал 3-5 жил хорих заалт оруулжээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.10.17) хуралдаан 15.17 цагт гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
2023-10-18

Халаасны хулгайчид хүүхдүүдийг онилж байна

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд эсэргүүцэх чадвар багатай сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь ашиглан
2023-10-18

79 жолооч согтуугаар жолоо барьж, 79 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1460 зөрчлийн шинжтэй, 108 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-10-18

Мялзангийн вакцины хөрөнгийг завшсан гэх хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ 

Тэд эрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017-2020 онд дөрвөн удаа өндөр үнээр авсан гэж буруутгагдаж буй.
2023-10-18

Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ гэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.10.17/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2023-10-18

Зүүн аймгуудаар шуурч, сэрүүснэ

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 22-нд Увс нуур болон Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.
2023-10-18

Д.Чойжамц хамба албаа өгөх хүсэлтээ гаргажээ

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц албаа өгөх хүсэлт гаргасан байна. 
2023-10-17

А.Отгонцэцэг: Шинжээчдийн баг дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн гаргахыг шаардаж байна

Зуурдаар өнгөрсөн нөхрийнхөө үхлийн жинхэнэ шалтгааныг мэдэхээр иргэн А.Отгонцэцэг өнөөдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна суулт зарлалаа.  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар өнөөдөр гурав дахь удаагаа үзлэг шинжилгээ хийх юм. Тиймээс А.Отгонцэцэг шинэ бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг дүгнэлтийг үнэн, зөв шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахыг шаардаж, ийн  суулт хийж эхэлжээ. 
2023-10-17

Хөдөлмөрийн гэрээтэй гадаад иргэдийн тоо 9 хувиар өсжээ

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэд 12.2 мянга болж, өмнөх улирлаас 9.0 хувиар өссөн байна. Харин гадаадад хөдөлмөр эрхлэхээр 173 иргэн зуучлагдсан нь өмнөх улирлаас 44.2 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
2023-10-17

М.Бат-Эрдэнэ: Хоригдлын бие, байранд нэгжлэг хийж, хориглосон эд зүйлийг устгасан

Хоригдлын бие, байр, эд зүйлд үзлэг шалгалт хийх, түүнд хориглосон, хуулиар зөвшөөрөгдөөгүй эд зүйл байвал хураан авах, устгах үйл ажиллагаа явуулсан
2023-10-17

“Бэрэн групп” ХХК-аас 135 тэрбум гаруй төгрөг гаргуулна

Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэрэн групп” ХХК, “Бэрэн Металл” ХХК, “Бэрэн майнинг” ХХК нарт холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.
2023-10-17