Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

13 аймгийн 75 суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэж байна

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих аргуудаар 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан-Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341.0 мян.га талбайг хамруулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.
2024-07-23

ТАНИЛЦ: Долоо, наймдугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагаа

Долоо, наймдугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулж байна.
2024-07-23

Долоон чиглэлд зам хаана

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 2А магистраль шугамын барилга угсралтын ажил хийж буйтай холбогдуулан хэд хэдэн авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах аж.
2024-07-23

Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв”-ийг байгуулна

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, БНСУ-ын ЖДҮ, стартапын яамны харьяа Солонгосын гарааны бизнес ба энтрепренёршип хөгжлийн институт (KISED) хамтран Монгол Солонгосын хамтарсан Стартапыг дэмжих “Инновацын төв”-ийг байгуулахаар болсон.
2024-07-23

115 нэр төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлүүлжээ

Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр 2024-2025 оны хичээлийн жилд I болон III-XI ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая сурах бичгийг хэвлүүлжээ. Уг сурах бичгүүдийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургаадугаар сарын 10-28-ны хооронд хүргэсэн байна.
2024-07-23

Уран гулгагчдын тэмцээнд Монголын тамирчин удааллаа

Японы Нагояа хотод болсон 14 дэх удаагийн “Minato aquls cup” өсвөрийн уран гулгагчдын олон улсын нээлттэй тэмцээнээс манай улсын тамирчин М.Мөнх-Үжин мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, Японд ажиллаж, амьдарч, уран гулгалтаар хичээллэдэг Г.Марал-Эрдэнэ 2022 оноос Монголын өсвөрийн тамирчдад уран гулгалтын сургалт явуулж эхэлсэн
2024-07-23

“Монголын спортын хөгжлийн төлөө” цуврал арга хэмжээ төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худагт 2 дахь жилдээ зохиогдлоо

Энэхүү арга хэмжээний үеэр дараах таван сэдвийн хүрээнд гурван өдрийн турш тамирчид, иргэдэд мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлж
2024-07-23

Уран нугараачид олон улсын уралдаанаас хүрэл цом хүртэв

“Идол-2024” олон улсын циркчдийн уралдааныг ОХУ-ын Москва хотод энэ сарын 19-21-нд зохион байгууллаа. Уг уралдаанд 17 орны 200 гаруй жүжигчин оролцсоноос Монгол Улсыг төлөөлсөн “Икс роүзэс” компанийн уран нугараачид хүрэл цом хүртжээ
2024-07-23

Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж байна

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна.
2024-07-23

Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаан болж байна

Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод энэ сарын 21-31-нд болж буй Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс Монголыг төлөөлөн оролцож байна. Энэхүү хороо нь 1972 оны Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, улс орнуудаас нэр дэвшүүлсэн хосгүй гайхамшигт үнэ цэн бүхий, яаралтай хамгаалах шаардлагатай өвүүдийг тодорхойлох, бүртгэх, баталгаажуулах асуудлыг нэгдсэн чуулганаараа шийдвэрлэдэг ЮНЕСКО-гийн төрөлжсөн байгууллага юм
2024-07-23

Өвлийн бэлтгэлээ бүх шатанд хангахыг үүрэгдэв

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.
2024-07-23

Төрөлт 12.6 хувиар буурлаа

Манай улсын 1000 хүнд ногдох төрөлт энэ оны эхний хагаст 8.4 болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 нэгжээр буурсныг Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гарагт танилцуулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” тайланд дурджээ. Тодруулбал, энэ хугацаанд улсын хэмжээнд 28 635 эх амаржиж, 28 846 хүүхэд мэндэлсэн байна. Амаржсан эхийн тоо 2023 оны эхний хагасынхаас 4170 буюу 12.7, төрсөн хүүхдийнх 4158 буюу 12.6 хувиар тус тус буурчээ. 
2024-07-23

Эрэн сурвалжлагдаж байсан 19 этгээдийг олжээ

Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-22-ны өдөр хэрэг бүртгэлтийн 32 360, мөрдөн байцаалтын 2585 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 65-ыг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Энэ хугацаанд 44 828 зөрчилд 44 430 хүнийг холбогдуулан шалгажээ
2024-07-23

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл хууль бусаар олгосон албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газраас хүдэр баяжуулах үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК
2024-07-23

Энэ сард нийслэлийн хэмжээнд 10 иргэн голын усанд амиа алджээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас гол, мөрний усны түвшин нэмэгдсэн
2024-07-23

Эрүүл мэндийн багшийг МУБИС, АШУҮИС-д бэлдэхээр болов

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн багш бэлдэх хөтөлбөрийг энэ жилээс хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлийг хэн дуртай нь заах бус, мэргэжлийн багштай болох гэнэ. Үүний хүрээнд орон даяар эрүүл мэндийн багшийн элсэлт авч буй аж. Биологи болон нийгмийн ухааны хичээлээр элсэлтийн шалгалт өгч, 450-иас дээш оноо авсан хүүхдүүд эрүүл мэндийн багшаар суралцах боломжтой. Мөн түүх, монгол хэлний хичээлээр шалгалт өгсөн байж болох гэнэ
2024-07-23

Усанд осолдсон 6 настай хүүг эрэн хайх ажил үр дүнд хүрээгүй байна

Хүүхэд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 22-ны өдрийн 16.04 цагт хүлээн авсан
2024-07-23

Улаанбаатар хотын замын 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй

Аадар бороо орсонтой холбоотойгоор нийслэлд цөөнгүй асуудал тулгарав. Тухайлбал, Яармагийн зам уржигдар усанд автлаа. Тиймээс онцгой байдлын алба хаагчид авто замд тогтсон усыг соруулжээ. Улаанбаатар хотын тухайд ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс нийтийн эзэмшлийн зам, талбай усанд автаад байна. Нийслэл 1250 км авто замтайгаас 70 хувь нь ус зайлуулах шугам сүлжээгүй аж. 
2024-07-23