Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ч.Тамир: Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, мөнгө биш, 60 мянган рубль олдсон

ГЕГ-ын хуулийн хэлтэсийн дарга Ч.Тамираа тайлбар хийлээ. Хэрэгт холбогдсон эмэгтэй сүүлийн 1 жил зургаан сар ажлаа хийгээгүй.
2023-05-01

Л.Оюун-Эрдэнэ өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч нартай “Өглөөний уулзалт” хийлээ. Энэ үеэр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар эмч нарын байр суурийг сонсон, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, бодлого, хөтөлбөрт тусгахаар санал солилцсон юм.
2023-05-01

Л.Энх-Амгалан: Монголд боловсролын чанар сул байна

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав.
2023-05-01

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өөрчилснийг иргэд эсэргүүцэв

“Өмнө нь 15-20 минут явдаг байсан замыг одоо цаг орчмын хугацаанд тойрч, түгжирсээр арайхийн туулж байна. Түүнчлэн том оврын машинууд зорчиж зам эвдэх нь ихэслээ. Үүнээс улбаалан осол гарах нь ч нэмэгдсэн. Хөдөлгөөнийг өөрчилснөөр төв замд түгжрэл буурсан байж магадгүй. Харин Зайсан тойруу орчимд бол улам ихэссэн” гэж иргэд хэлж байна
2023-05-01

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 3615 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг

“Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул "Үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл бол зөвшөөрөл. Бид үйлдвэрийн байраа барих, эсвэл өргөтгөхөд нийслэлээс хэд хэдэн удаагийн зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл зөвшөөрөл гарахгүй уддагаас алдагдалд ордог, үйл ажиллагаа саатдаг. Үүнийг шийдэхэд анхаарч өгвөл хамгийн бодитой дэмжлэг болохоор байна" хэмээсэн юм.
2023-05-01

АТГ 12 объектод нэгжлэг хийжээ

Эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх
2023-05-01

Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, ухаалаг хотыг байгуулна

Хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны томоохон бүтээн байгуулалт болон бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хямд өртөгтэй орон сууцны төсөл хамтран хэрэгжүүлэх юм. Түүнчлэн орон сууцны түрээсийн олон талт үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан форум зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах гэх мэт олон зорилтыг тусгажээ.
2023-05-01

Сэлэнгэ аймаг жил бүр 20 сая тарьц, суулгац нийлүүлэхээр гэрээ байгуулжээ 

Тухайлбал, “Болдтөмөр Ерөө гол”, “Бугат нандин” ХХК, “Монгол, Солонгосын мониторинг үндэсний төв” 2023-2030 онд 100 сая, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК Хараа голын эрэг орчимд 300, “Цемент шохой”-нхон 100 мянган мод тарих гэрээнд гарын үсэг зуржээ. “Номгон форести” компани “Монгол орны бореал ойг Сэлэнгэ аймагт нөхөн сэргээх, ойжуулах” төслийнхөө хүрээнд дэвшилт технологи, дроны тусламжтайгаар 50 мянган га талбайд зурвас байгуулж, голын эрэг орчмыг бургасжуулах амлалт өгсөн аж.
2023-05-01

Нурангинаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

Хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах аврах ажиллагааны сургалт
2023-05-01

Улаанбаатарт 21 хэм дулаан байна

Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Ховд, Говь-Алтай, Завханы нутаг, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2023-05-01

Татварын орлогод орох байсан 187.4 тэрбумыг луйвардсан хүмүүст хорих ял шийтгэлээ

Гэр бүлийн хоёр таван жилийн турш энэ төрлийн гэмт хэрэг өдүүлээд зогсохгүй, түүнээс ч өмнө татвараас зайлсхийх гэмт хэрэг хийж байж. Гэвч тухайн үед Эдийн засгийн засгийн өршөөлийн болон Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, түүний үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм билээ. 
2023-05-01

Сэлэнгэ аймгийнхан зах зээлд 3.2 сая модны тарьц нийлүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая
2023-04-30

14 давхрын цонхоор унах эрсдэлтэй байсан хоёр хүүхдийг аварчээ

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхарын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу Ачит-115 чиглэлийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Э.Эрдэнэчулуун, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч П.Биндэрьяа нар шуурхай ажиллан, хүүхдүүдийг буулгаж, аюулгүй болголоо.
2023-04-30

Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажлыг энэ онд багтааж дуусгана

”Монгол Улсад зочлох жил 2023 -2025” арга хэмжээний хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од , Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
2023-04-30

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023-04-30

Төмөр замын суурь бүтцүүдийг харилцан ашиглаж, тээвэрлэлт хийх анхны гэрээг байгууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголиан Транс Лайн” ХХК-уудын хооронд 2023.04.28-ны өдөр өөрийн эзэмшлийн суурь бүтцийг харилцан ашиглуулах, суурь бүтэц дамжин өөрийн зүтгүүрээр тээвэрлэлт хийх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
2023-04-29

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2023-04-29

Хөх Сэрхийн нурууны зэрлэг амьтдад тэжээл тавьж өглөө

Хөх Сэрхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын судалгааг үндэслэн хамгаалалтын захиргаанаас ан амьтдад зориулан Биотехникийн арга хэмжээг Чигэртэйн голын ай савын Байгалийн цогцолборт газрын Нүцгэн, Улаан хөндий хэсэгт авч хэрэгжүүллээ.
2023-04-29