Монголын говийг зорих солонгос жуулчин олширчээ
Цар тахал дэгдсэнээс хойш Монголд ирэх солонгос жуулчин эрс олширсон. Үүнийг дагаад говь нутгийг зорих тус улсын аялагчдын тоо ч өсжээ. Энэ нь манай улс Өмнөд Солонгосыг аялал жуулчлалын зорилтот зах зээлээ болгож, бодлогын арга хэмжээ авч буйтай холбоотой.
2023-04-26
Прокурорын байгууллагад 399 гомдол иржээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 10 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 386 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.
2023-04-26
Самар зөвшөөрөлгүй түүсэн иргэнээс байгаль орчинд учруулсан хохирлыг гаргуулахаар болов
Хуш модны самар зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн иргэн М.Ариунтулгад шүүхээс ял шийтгэжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/282 дугаар тушаалаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 4.5-д “Хуш модны самрыг есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ” гэснийг зөрчин Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын тусгай хамгаалалттай газраас 107.5 кг хушны самар зөвшөөрөлгүй түүж, бэлтгэн, тээвэрлэсэн гэх хэрэгт тэрбээр холбогдсон аж.
2023-04-26
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт тусгах саналыг хэлэлцэв
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч ажил хэргийн уулзалт хийлээ. МҮЭХ болон яамны хамтын ажиллагаа, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт тусгах санал, төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, ангилал зэрэглэл болон иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцөл, орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим тулгамдсан асуудлыг танилцуулж, санал солилцлоо.
2023-04-26
Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр санал хүргүүлнэ
Улсын дээд шүүхээс санаачлан “Сэжигтнийг баривчлах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-той хамтран зохион байгууллаа. Үүнд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Амарбаясгалан, ХЭҮК-ын дарга Ж.Хунан, гишүүн Б.Энхболд болон дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч, таслан сэргийлэх арга хэмжээний асуудал шийдвэрлэдэг шүүгчид оролцсон юм.
2023-04-26
Англи, япон хэлтэй инженерүүдийг ажилд урилаа
“1000 инженер-Ажлын байр-2023” өдөрлөгийг Боловсрол, шинжлэх ухааны яам, ШУТИС-иас өчигдөр зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөлд хамрагдан, Япон Улсад их, дээд сургууль төгсөөд, өнгөрсөн сард эх орондоо ирсэн 105 залуу уг өдөрлөгт оролцов.
2023-04-26
Еврогийн ханш 3880 төгрөгтэй тэнцэв
Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр евро 3827.68 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь 2023 оны эхнээс хойш даруй 158.66 төгрөгөөр чангарсан гэсэн үг.
2023-04-26
“Байгаль орчин, геологи, уул уурхай, боловсролын салбарт харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэхээр санал нэгдлээ”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо. Манай хоёр улс Төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн. Ерөнхийлөгч Анджей Дуда өмнөх айлчлалаас 10 жилийн дараа манай улсад ирээд байна. Бид хэлэлцээний үеэр сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй “Ковид-19” цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар даван туулахаар санал нэгдлээ.
2023-04-26
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ган бөөрөнцгийн цехийн даргыг удахгүй шалгаж дуусна
“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын эрх бүхий албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгуулж, заримынх нь гэм буруутай, эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байгаа билээ. АТГ-ынхан тус үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох өөр нэг хэргийг удахгүй шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлэхээр болж буй гэнэ.
2023-04-26
“Өргөн нэвтрүүлгийн хураамж бол хуульчлагдсан хулгай”
Өөрөөр хэлбэл, өргөн нэвтрүүлгийн гэх тодотголтой бизнесийн байгууллага болох 18 телевиз 780 мянган айл өрх, аж ахуйн нэгжээс “татаас” авч байгаа юм. Тэгвэл телевизүүд олон нийтээс “татаас” авахыг эсэргүүцсэн иргэн Б.Пүрэв Үндсэн хуулийн цэцэд хандаад байна. Түүний өмгөөлөгч, “Глоб интернэшнл” төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
2023-04-26
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан бол шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Бороотой.
2023-04-26
Эрт илрүүлэгт эцсийн хугацаа гэж байхгүй
-Би өнгөрсөн жилийн зургадугаар сард ирж, захиалга өгсөн. Тэгэхэд 2022 оны арав, эсвэл арваннэгдүгээр сард утсаар дуудна гэсэн. Гэтэл хэн ч яриагүй. Тэгэхээр нь танай эмнэлэг рүү ярьж, яагаад дуудахгүй байгааг асуухад “Өөрсдөө ирж урилга авч байгаа, хүрч ир” гэсэн. Иртэл эмч ажлаас гарсан байсан. Ингэж явсаар өнөөдөртэй золголоо. Би эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй нь ээдээ.
2023-04-26
Чингэлтэйд олон улсын жишигт нийцсэн эмнэлэг барина
Барилгын зураг төслийг боловсруулах ажлыг Азийн хөгжлийн банкныхан гүйцэтгэж, барих аж ахуйн нэгжийг шалгаруулах тендер зарлахаар төлөвлөжээ. Түүнчлэн Чингэлтэйн 9-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт төрөх эмнэлэг, төрийн захиргааны байр барьж, дөрвөн эгнээтэй 1.7 км зам тавих аж. Газар чөлөөлөх ажил өдгөө 60 хувьтай юм байна
2023-04-25